УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.04.06

Ц.Даваасүрэн: Бидний гол хөгжүүлэх ёстой салбар бол МАА

MNB телевизийн нээлттэй хэлэлцүүлгээр “Төсөв” сэдвээр ярилцах юм. Монгол хэмээх нэг айл өрх айлаар тооцвол 2014 онд хэдий хэмжээний орлого, зарлага гаргаж, аль салбартаа түлхүү хөрөнгө оруулалтыг харах юм гэдэг гаргалгааг энэ удаагийн төсвийн хуулиар зохицуулж байгаа. Төсвийн хуулиа эргэж харна гэдэг хүлээлт ирэх долоо хоногт УИХ-ын хаврын чуулганд хаяглагдаж байна. Тиймээс энэ удаад эдийн засгийн зөв бүтэц, төсвийн зөв гаргалгаа, тооцоо судалгааг төсөв гэж харж энэ удаагийн хэлэлцүүлгийг хөндөх юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Судлаачдын хэлж байгаа зарим зүйл дээр санал нэг байна. Манай эдийн засаг өөрөө эмзэг бүцэцтэй болчихжээ. Энэ нь 20-иод жилийн хугацаанд бид бодлого, төлөвлөлтийг орхисонтой холбоотой.

Төр өөрөө дунд хугацааны, урт хугацааны бодлого болон хуульчилсан зэрэг хуульчилсан зүйл алга. Энэ нь эмх замбараагүй байдал,  хөрөнгө оруулалтын өнөөдрийн 200-аад объект, үүний цаана 160  объект байна. Нийтдээ 400-д объект дуусдаггүй үнэ өсдөг нөхцөл байдалд орсон байна.

Эдийн засаг эмзэг байгаагийн шалтгаан нь бид ямар эдийн засгийн бүтэцтэй явахаа өнгөрсөн 20 жилийн хугацаанд тодорхойлоогүй. Өнөөдөр урсгалаараа явсаар байгаад уул, уурхайгаас хамаарсан эдийн засагтай болчихсон. Уул уурхайн экспортын нэг бүтээгдэхүүний үнэ нь буурвал, эсвэл гол худалдан авагч худалдаж авахгүй бол манай эдийн засаг дагаад хямардаг. Тэр нь төсвийн орлогодоо нөлөөлдөг.

 Тэгвэл бидэнд уул уурхайгаас өөр хөгжүүлэх боломжтой эдийн засгийн салбар байсан. Энэ бол МАА. Жишээлбэл: Өнөөдөр 3 сая хүн амтай, 30 сая малтай Уругвай улс МАА-даа суурилсан  55 тэрбум долларын ДНБ-тэй.  Гэтэл бид МАА-гаасаа хэдийг олж байгаа билээ. Уул уурхайтайгаа нийлээд 10 тэрбум долларыг л олж байна. Тэгэхээр МАА өөрөө 10 тэрбум долларыг өгөх боломж байгаа. Энийгээ бид бодсонгүй. Уул уурхайг гол салбар гэж үзвэл хэзээ нэг цагт бид маш хүнд байдалд орно.

Бидний гол хөгжүүлэх ёстой салбар бол МАА. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогоороо МАА-гаа дэмжээд ХАА-д  суурилсан эдийн засгийн бүтэцтэй орон байх ёстой. Гэтэл бид энэ зүйлээ тодорхойлоогүй л  явж ирлээ. Жишээлбэл:  Төрөөс малчдын талаар баримтлах баримт бичиг, Монгол мал хөтөлбөр гэж гаргаж ирсэн мөртлөө тэрийгээ хэрэгжүүлдэггүй. Бид цаашдаа дунд, урт хугацааны бодлогоо гаргаж төлөвлөөд, ач холбогдол өгдөг.

Тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтын арга хэмжээг хийдэггүй болвол цаашдаа ч үр дүн нь гарахгүй, хөгжихүй, ядуурлын түвшин буурдаггүй, одоогийн байдлаараа л байна. Тиймээс бид эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсан. Зорилго нь тэр. Та нар дунд хугацааны бодлогыг оруулаад ир гэсэн.

Хөрөнгө оруулалтын дунд хугацааны 3 жилийн хөтөлбөрийг 2013 оны эхний 1-р улиралд багтааж оруулж ирэх ёстой байсан ч одоо хүртэл алга. Энэ байдлаа засахгүй бол цаашдаа ч хөрөнгө оруулалт, хязгаарлагдмал санхүүгийн нөөц үрэлгэн одоогийн хэлбэрээрээ байна.  243 объектыг шийдлээ гэхэд цаана нь 165 объект яг ийм байдалд байна.

-    Хаврын чуулганаар төсвийн тодотгол гэх үү, төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сайдуудын багцыг задлах асуудал яригдах уу?
 Хоолны үнийг хар. Тайландын хоолны үнээс 2-3 дахин үнэтэй болчихсон байна. Бид Европт байгаа тэр үнээр амьдардаг хэрнээ ядуу амьдралтай. Энэ бүхэн эдийн засгийн бодлогогүй явж ирсэнтэй холбоотой.

Үүнийг  төсвийн тогтвортой  байдлын хуулиар авч үзвэл тодотгол гэхэд учир дутагдалтай. Төсвийн тодотголыг  төсвийн алдагдал, ДНБ-ний 5 хувиас дээш болсон тохиолдолд хийнэ гээд хуульчилж өгсөн.

Одоогийн бидний хийх гэж байгаа зүйл нь  243 объектын сангийн сайдын багцад тавьсан 140 тэрбум төгрөгөө сайд, сайдын багцад хуваарилах тухай асуудал яриад байгаа. Өөрөөр хэлбэл төсвийн орлого, зарлагад ямар нэг өөрчлөлт орохгүй. Төсвийн хуульд зохицуулалт хийгдэж байна гэсэн үг. Тэгэхээр төсвийн хуульд өөрчлөлт хийгдэж байна гэсэн үг.

Түүнээс  биш тодотгол гэдэг агуулгаар харвал учир дутагдалтай.  Гэхдээ энэ зүйлийг хийх ёстой байсан. Хэрвээ хийгээгүй бол одоо байгаа эдийн засагт байгаа үрэлгэн байдал, ялангуяа төсвийн үрэлгэн байдал үргэлжлэх байсан. 2000 оноос  хойш хөрөнгө оруулалт 36-40 дахин өсчихсөн байгаа.  Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2000 онд 36 тэрум байсан.

Гэтэл өнөөдөр 1.4 их наяд болчихсон. Үүнийгээ дагаад бид ашиггүй тогтолцоо руу орсон. Ажил нь дуусдаггүй, үнэ нь өсдөг. Өнөөдөр жирийн амьдралаа харвал хэт үнэтэй болчихсон. Барилгыг хар л даа. Барилгын сайд нь тушаал гаргаад зохиомлоор 40% өсгөсөн. Өнөөдөр 4 өрөө байрны үнээр Америкт хаус авна.

Энэ бол бид эдийн засагтаа ямар нэг бодлогогүй, хар гар удирдана гэж хаясантай шууд холбоотой. Хоолны үнийг хар. Тайландын хоолны үнээс 2-3 дахин үнэтэй болчихсон байна. Бид Европт байгаа тэр үнээр амьдардаг хэрнээ ядуу амьдралтай. Энэ бүхэн эдийн засгийн бодлогогүй явж ирсэнтэй холбоотой.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...