“Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургууль”-ийг зохион байгууллаа
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилтын үеэр
2014.05.22

“Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургууль”-ийг зохион байгууллаа

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлал, амралтын газруудын ажилчдыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, амрагчдад хяналт тавих , ой, хээрийн  болон обьектийн түймрийг унтраах аргачлал мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг онолын сургалт, дадлагаар тайлбарлан  ойлгуулах зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургууль”-ийг  Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засал сувиллын цогцолборт зохион явууллаа.

Дадлага сургуульд Сэргээн засал сувиллын цогцолбор, Чингис Хааны хүрээ ХХК, Бат бэх ремикон ХХК, Прожти ХХК, ХАБЭА, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Улаанзагалмайн хороо, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн нийт 102 ажилчин, албан хаагч оролцлоо.

Гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үед шуурхай хүрэлцэн очих зориулалттай хөдөлгөөнт мотоциклтой эргүүлийг оролцогчдод танилцуулав.

Дадлага сургуулийн үеэр Онцгой байдлын албаны 10 жилийн ойг угтан Хан Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс санаачлан хэрэгжүүлж буй ажлын нэг болох бөгөөд гадаадын улс, орны Онцгой байдлын албаны техник хэрэгслэлүүдээс санаа аван өөрсдийн боломжоор чанга яригч болон 2 ширхэг 20 литрийн РЛО тогтооч суурилуулан тоноглосон байна.

Мөн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргад хүсэлт тавин Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 45 сая төгрөг шийдвэрлүүлснээр шуурхай албаны NISSAN NAVARA  маркийн авто машинаар хангагдаад байна.