Генерал цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Генерал цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ
2014.05.14

Генерал цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад Генерал цол бий болсны 70 жилийн ойг тохиолдуулан дүүргийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штабаас хамтран дүүргийн харьяалалтай генералуудаа өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээг ИТХ-ын дарга Ц.Батхүү нээж, Засаг даргын орлогч Т.Баясах, Засаг даргын зөвлах Ш.Батхишиг, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Төлөөлөгч Ё.Оюунчимэг, Д.Нэргүй, Цэргийн штабын дарга Ч.Цог, Цагдаагийн 1,2-р хэлтсийн дарга Б.Эрдэнэном, Т.Дамбийням болон бусад албан хаагчид тэдэнд баяр хүргэсэн юм.

Хүндэтгэлийн арга хэмжээнд зориулж дүүргийн “Соёлын ордон”-ы дуучин,   морин хуурч нар мэндчилгээ дэвшүүллээ. Баянзүрх дүүрэгт өдгөө 18 генерал амьдарч байгаа бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд Дэслэгч генерал Ц.Бямбажав, Хошууч генерал З.Болдбаатар, Б.Баярмагнай, Я.Чойжамц, О.Үржин, Ц.Саандр, Д.Чимид-Юндэн нар, Бригадын генерал Г.Энхбаатар, Н.Энхбаялаг, Н.Наран-Очир, Ш.Лхачинжав, Д.Энхбаатар, Ж.Бадамбазар, Д.Даваа, М.Хүрлээ, Р.Сүхбат нар хүрэлцэн ирж, түүхэн дурсамжаасаа хуваалцсан юм. 

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын цэргийн түүхэнд 160 генерал төрснөөс 90 гаруй генерал энх тунх амьдарч байна.