Содбаатар.Я 2014.06.10 | Сайт: Info.mn

Я.Содбаатар: 2015 оны үндсэн чиглэл алд, дэлмийн зөрүүтэй байна

Я.Содбаатар: 2015 оны үндсэн чиглэл алд, дэлмийн зөрүүтэй байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоол, Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Я.Содбаатар гишүүний зүгээс “Биелэлт хангалтгүй байгаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд алд, дэлэм зөрүүтэй зүйл байна. Тиймээс дахин эргэж харж болдоггүй юм уу. Үндсэн чиглэлийг тооцоо, судалгаатай оруулж ирвэл төсөв, мөнгөний хуваарилалт тодорхой болно. Гэтэл тооцоо, судалгаа маш муу байна. Тэгэхээр татаж болдоггүй юм уу” гэсэн санал гаргасан ч хэлэлцүүлгийн үед бүлгүүд саналаа оруулж ирж болно гэдгээр дэмжсэн юм.

Мөн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар Я.Содбаатар гишүүний тавьсан саналтай нэг бодолтой байгаагаа илэрхийлж байв.