Я.Содбаатар: Эдийн засгийн хямрал миний амьдралд ч нөлөөлж байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.06.09

Я.Содбаатар: Эдийн засгийн хямрал миний амьдралд ч нөлөөлж байна

-Энэ бол засаглал, улс төрийн гаралтай хямрал-

Эдийн засгийн өнөөгийн байдал, иргэдийн аж амьдрал, цаашид ямар арга хэмжээ авч болох талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Эдийн засгийн байдлыг МАН-ынхан маш эмзгээр хүлээн авч байгаа. Улс орны эдийн засгийн өнөөгийн хамгийн гол үзүүлэлтүүдийг Та товчхон хэлээч?

-Монгол Улсад эдийн засгийн бодит хямрал бий болчихлоо. 2012 оны сонгуульд АН олонх болж, Засгийн газрыг байгуулж байх үед Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан.

Азийн хөгжлийн банкны гаргаж буй тооцоогоор энэ жил өсөлт нэг оронтой тоонд шилжиж байгаа. Долларын ханш 1800 давлаа, ингэснээр төгрөгийн ханш ойролцоогоор 40-өөд хувиар суларлаа. Эдийн засгийн хямралаас болж 22 мянган аж ахуйн нэгж хаалгаа барилаа.

Д.Бямбасүрэн гуайн Засгийн газраас эхлээд С.Батболдын Засгийн газарт хүртэлх 22 жилийн хугацаанд Н.Алтанхуяг шиг их мөнгө зарцуулсан Ерөнхий сайд байхгүй. Н.Алтанхуяг хамгийн боломжтой нөхцөлд ажиллаад хамгийн богино хугацаанд эдийн засгийг хурдацтай унагасан Ерөнхий сайдаар тодорч байна.

-Энэ нь хаанаас гаргасан тоо баримт вэ?

-Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй мэдээллүүд л дээ. Хамгийн сүүлд “Изинис эйрвэйз” компани дампуурлаа зарлаж, хаалгаа барьсан. Авиа компаниуд дундаа гуравдугаарт орж байсан үндэсний компани. Олон улсын байгууллагуудаас Монголын талаар өгдөг үнэлгээ бүгд буурсан.

Өрсөлдөх чадварын зэрэглэл буурлаа, зээлжих зэрэглэл нэмэх 3Б-гээс хасах Б рүү орлоо.

Өрсөлдөх чадварын зэрэглэл буурлаа, зээлжих зэрэглэл нэмэх 3Б-гээс хасах Б рүү орлоо. Гадаадын хөрөнгө оруулалт 2012 оныхтой харьцуулахад 75 хувиар буурсан. Монголоос одоогийн байдлаар 1.5 тэрбум доллар гадагшилсан байна. Энэ бүгдээс харахад Монголын эдийн засгийн салбарт гэрэл гэгээтэй зүйл нэг ч алга.

-Өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт 11 хувьтай гарсан шүү дээ? 

-Үүнд нөлөөлсөн хоёр л зүйл бий. Мал аж ахуй, барилгын салбар. Барилгын салбарт үнэ тогтворжуулах нэрээр их хэмжээний мөнгө оруулсан. Тэгж байж энэ салбарт 20 гаруй хувийн өсөлт гарч, бусад салбараа чирсэн. Хөдөө аж ахуйн салбарт гэвэл цаг агаарын тааламжтай байдал, малчдын хөдөлмөр, хичээл зүтгэлээс хамаарч манай мал аж ахуйн салбар жилээс жилд өсөлттэй байгаа.

Бусад салбар бүгд уналттай. Дээр нь Монгол Улсад хэрэгжиж эхэлж байсан Оюутолгой, Тавантолгой, эрчим хүчний дэд бүтцийн томоохон төслүүд цөм зогсонги байдалд орлоо. Гадаад харилцааны талд хоёр хөрштэй хийх хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд царцанги зогсонги байдалд орсон.

-Хоёр хөрштэй хийх хамтын ажиллагаа сэргэж байгаа тухай Засгийн газраас мэдээлж байна?

-Энэ хавраас ОХУ, БНХАУ-тай Монгол Улсын Ерөнхийлөгчийн институтын түвшинд харилцаа сэргээх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Гэхдээ одоогоор бодитой, үр дүнтэй ямар нэг мэдээлэл бидэнд ирээгүй. Ийм байхад 2012 оны эдийн засгийн түвшнийг ингэж уналтад оруулсан хэн нэгэнд хариуцлага тооцох ёстой биз дээ. Хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болоод ийм байдалд хүрсэн.

Гадаад хүчин зүйл нөлөөлсөн мэтээр яриад байгаа. 2008 оноос эхэлсэн дэлхий нийтийн санхүү эдийн засгийн хямрал илаарших байдал руу орсон. Дэлхий нийтийн эдийн засаг, ялангуяа Азийн бүсийн эдийн засаг өсөх хандлагатай байна. Евро бүс, АНУ эдийн засгийн хямралаас гарч, өсөлтийн цикл рүүгээ орж байна гэсэн дүгнэлтийг олон улсад хийж эхэлсэн байна.

Манайд түүхий эдтэй холбоотой үнэ ханшны асуудал байна. Гэхдээ тэр нь өнөөдрийн хямралт байдалд орох хэмжээнд нөлөөлөхгүй. Монгол Улсын Засгийн газар энэ хоёр жилд санхүү мөнгөний хамгийн дарамтгүй ажилласан хэр нь хамгийн их мөнгө зарцуулсан. Өмнөх Засгийн газрууд 21 мянган төгрөг тараадаг, хэдэн тэрбум төгрөгийн ачаалалтай байв. Энэ Засгийн газарт ийм ачаалал алга.

Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмсэн юм алга.  Нийгмийн халамжийн чиглэлийн ямар ч дарамт байсангүй. Мөнгөний хувьд Монгол Улсын түүхэнд байгаагүй их төсөв баталж өгсөн. Өнгөрсөн жил 6 их наяд гаруй төгрөгийн төсөв баталж өгсөн. Дээр нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 3 их наяд төгрөг хэвлэж өгсөн. Мөн дээр нь гаднаас 2.6 тэрбум долларын зээл авч өгсөн.

Энэ бүхнийг нийлүүлбэл нэг жилийн дотор 13 их наяд төгрөг зарцуулсан. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газраас эхлээд С.Батболдын Засгийн газарт хүртэлх 22 жилийн хугацаанд Н.Алтанхуяг шиг их мөнгө зарцуулсан Ерөнхий сайд байхгүй. Н.Алтанхуяг хамгийн боломжтой нөхцөлд ажиллаад хамгийн богино хугацаанд эдийн засгийг хурдацтай унагасан Ерөнхий сайдаар тодорч байна.

-Хонгилын үзүүрт гэрэл байгаа. Ямар арга хэмжээ авбал эдийн засгийг сэргээж, эргэлтэд оруулах төлөв харагдах юм?

-Монгол Улсад Ардын намын эсвэл Ардчилсан намын эдийн засаг гэж байхгүй. Энэ бол монгол айл болгоны амьдралд нөлөөлж байгаа. Жирийн иргэдийн цалин амьдралд нь хүрэлцэхээ больсон. Ихэнх нь цалингийн зээлтэй. Хөдөөгүүр, гэр хорооллын айлуудаар, захаар яваад үзэхэд иргэд өмнө нь 10 мянган төгрөгөөр авдаг зүйлсээ өнөөдөр 20 мянгаар авдаг болчихоод байна. Ургамлын тос граммаар, талхаа хувааж авах айлууд ч байна.

ТАЛХАА ХУВААЖ АВДАГ АЙЛ ӨРХ БАЙГАА НЬ БОДИТ ҮНЭН

-Талх хувааж авч байна гэх мэдээлэл эргэлзээ төрүүлээд байгаа юм. Ардын намынхан зарим мэдээллийг арай хэтрүүлээд байгаа юм биш үү?

-ТҮЦ-нд очоод харахад жишээ нь “Атар” талхыг таллаад авч байна шүү дээ. Мах худалдаж авахад таван цулын набор гэж гарсан. Таван цулаас жижиг жижгээр хийгээд, мөнгөнд нь тааруулж өгч байна. Бид нар УИХ-ын чуулганы завсарлагаанаар захуудаар, гэр хорооллоор баахан явлаа шүү дээ.

Нөхцөл байдал ийм хэмжээнд хүндэрч байгаа. Дурын бизнесмэнээс очоод “Бизнес чинь сайхан явж байна уу?” гэж асуувал тэгж байна гэх хүн бараг олдохгүй. Яахав ээ, үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан 70-аад аж ахуйн нэгж л гайгүй байгаа байх. Үлдсэн 60 мянган аж ахуйн нэгж бүгд л “Хүнд байна” гэж хэлнэ. Өдөр болгон нэг аж ахуйн нэгж хаалгаа барьж, хүнээ цомхтгож байна.

-Эндээс гарах гарц юу вэ, Таныхаар?

-УИХ-аар Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг баталлаа. Энэ тогтоолын төслийн хүрээнд 30 гаруй хуульд өөрчлөлт, шинэчлэлт хийх ёстой. Үүнийгээ УИХ-аар яаралтай оруулж, батлуулах учиртай. Үүнийг дагаад гурван арга хэмжээнд анхаараасай гэж би хүсэж байгаа юм.

Мах худалдаж авахад таван цулын набор гэж гарсан. Таван цулаас жижиг жижгээр хийгээд, мөнгөнд нь тааруулж өгч байна

Нэгдүгээрт, Гаднаас орж ирж буй валютын урсгалыг нээх хэрэгтэй. Эрдэс баялгийнхаа томоохон худалдаа, бодлого дээр хоёр хөрштэйгээ ойлголцох чухал.

Хоёрдугаарт, Томоохон дэд бүтцийн болон уул уурхайн чиглэлийн бэлэн байгаа төслүүдээ хөдөлгөхөд анхаарах. ТЭЗҮ нь батлагдсан 4-5 станцын төсөл бэлэн байна. Энэ асуудлууд дээр гацаад байгаа Концессийн гэрээ хийлгүйгээр ажилд нь шуурхай оруулах хэрэгтэй.

Концессийн гэрээ нь хийгдэхгүй ЭЗХЯ-д өнөөдөр хүртэл хүлээгдэж байна шүү дээ. Тэр станцуудын ажил эхэлбэл маргаашнаас эхлээд үүнийг дагасан гаалийн татварын орлого нэмэгдэж, захиалгат ажлууд явагдана. Монголын үндэсний хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд томоохон төслүүд бэлэн болсон ч сүүлийн хоёр жилд бүгд зогслоо.

Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоол гарснаас хойш зарим цементийн үйлдвэрийг эхлүүлж байх шиг байна. Үүнээс гадна нүүрс хийжүүлэхээс эхлээд томоохон төслүүд байгаа. Энэ төслүүдийг яаралтай үргэлжлүүлэн явуулах асуудлыг УИХ-аас Засгийн газарт дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Үндэсний компаниуд томорч байж түүнийг дагаад татвар нэмэгдэнэ, иргэдийн амьдрал сайжирна.

Гуравдугаарт, Мөнгөний бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийх цаг нь болсон. Мөнгөний бодлогоор дамжуулан хямралаас гарах аргууд бий. Эдийн засаг, худалдааны бодлого ямар байх ёстой юм гэх мэтээр бодлогын арга хэрэгслүүдээ ашиглах нь зөв.

Үүн дотроо төсвийн бодлогын асуудлыг төсвийн тодотголоор УИХ-д яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна. Төсвийн үрэлгэн байдлыг байж болох хэмжээнд нь хүртэл танах хэрэгтэй. Ингэхийн тулд төсвийн данхайсан бүтцийг дахин авч үзэх хэрэгтэй. Наад зах нь 17 яамтай, 19 сайдтай байх хэрэггүй. Баахан улсын төсөвт үйлдвэрийн газар, агентлагуудынхаа тоог цөөлөх хэрэгтэй.

-УИХ-аас Төсвийн урсгал зардлыг 20 хувиар танах чиглэл өгсөн ч биелэлээ олоогүй байх аа?

-Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бидэнд 2008-2009 оны хямралаас гарсан туршлага бий. 2008 онд хасах 1.6 хувьд хүртлээ эдийн засаг унасан боловч нэг жилийн дараа эдийн засгийн өсөлтийг есөн хувьд хүргэсэн. Яаж ингэж чадсан бэ гэхээр төсвийн маш том реформ хийсэн. Одоо Төсвийн бодлого дээр хэмнэлтийн горимд шилжсэн реформыг хийх хэрэгтэй. 

Энэ бол засаглал, улс төрийн гаралтай, бодлогын алдааны гаралтай эдийн засаг, санхүүгийн хямрал. Нэг ёсны улстөрчдөөс гаралтай, засаглалаас гаралтай хямрал. Тийм учраас засаглалаа  сайжруулах чиглэлээр томоохон алхам хийх хэрэгтэй.

Сая УИХ-аар батлагдсан Төсвийн тодотголоор нэг ч төгрөгийн хэмнэлт хийгээгүй. Эдийн засгийн энэ хүндрэлийг үндсээр нь өөрчилье гэвэл засаглалаа сайжруулах хэрэгтэй. Энэ бол засаглал, улс төрийн гаралтай, бодлогын алдааны гаралтай эдийн засаг, санхүүгийн хямрал.

Нэг ёсны улстөрчдөөс гаралтай, засаглалаас гаралтай хямрал. Тийм учраас засаглалаа  сайжруулах чиглэлээр томоохон алхам хийх хэрэгтэй. Магадгүй эндээс ухаарч, Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явах шаардлага гарч ирж байх шиг байна. Засаглалын хямрал хоёр шаттай явагдана гэж би ойлгож байгаа. Нэг нь тогтолцооны шинэчлэл.

Тухайлбал, Үндсэн хуулиас эхлээд салбаруудын тогтолцоог өөрчлөх. Наад зах нь цалин тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцоог шинэчлэх хэрэгтэй гэж бодож байна. Цаашилбал, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн салбарынхаа бүтцийг авч үзэх. Ганцхан уул уурхайд түшиглэсэн нэг хөлтэй эдийн засаг дээрээ нэмж дахин, яаж хэд хэдэн хөл бий болгох вэ гэдэгт анхаарах ёстой.

Яаж хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг хөл болгох вэ, эдийн засгийн бодит салбар болгон босгож ирэх вэ гэдэг зүйлүүдээ одоо хийж байх ёстой. Хямралыг далимдуулаад эдийн засгийн томоохон бүтцийн өөрчлөлийг хийх асуудлыг зоригтой эхлэх ёстой. Монгол Улс өнөөдөр зөвхөн банкин дээр тогтсон санхүүгийн системтэй. Манай улсын санхүүгийн системийн 97 хувийг банкууд хянаж байна. Арилжааны 13 банктай боловч гурван банкин дээр тогтсон санхүүгийн систем үйлчилж байна шүү дээ.

Өнөөдөр Монголын санхүүгийн системийн 97 хувийг банкууд хянаж байна. Түүний 90 хувийг гуравхан банк хянаж байна. Бид энэ системээсээ салах хэрэгтэй. Энэ тогтолцоог шинэчлэхийн хажуугаар улстөрчдөөс гаралтай, эдийн засгийн бодлогын алдаатай зүйлүүдээ засаад явах хэрэгтэй. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайдад хариуцлага тооцох асуудлыг тавьж байгаа юм.

-МАН-ынхан Засгийн газар эдийн засгийг 100 хоногт сэргээхийг харна гээд хоног тоолоод л байгаа байх. Тэгсэн хэр нь Эдийн засгийн хөгжлийн сайдыг нь огцруулах асуудлыг гарган тавьсан нь нэг л зөрчилтэй бодлого болж харагдаад байгаа юм?

-Сайд огцруулах, хүнд хариуцлага тооцох болохоор л манайхан тогтвортой байдлын тухай ярьдаг л даа.

Ажилдаа хариуцлагагүй ханддаг хүнийг байлгаад байхад том утгаараа ямар хортойг бид харлаа шүү дээ. Одоогоос жил гаруйн өмнө УИХ дээр энэ Засгийн газар болохгүй нь ээ, эдийн засгийн хямрал руу түлхэж байна, эдийн засаг хямрах нь, валютын ханш өсөх нь, бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөх нь гээд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Засгийн газрын асуудлыг оруулж ирэхэд “Тогтвортой ажиллуулъя” гэсэн.

Ерөнхий сайдаас эхлээд “Есдүгээр сарыг л харчих, тэр үед амьдрал сайхан болно” гэж ярьсан аа даа. Ёртой юм шиг тэр есдүгээр сард нь валютын ханш 1700 хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ 20-30 хувиар нэмэгдсэн. Сургалтын төлбөр, цахилгаан дулааны үнээс эхлээд бүгд арав гаруй хувиар өссөн. Эдийн засгийн бодит хямрал ил гарсан нь есдүгээр сар байв.

Тэгээд энэ жил нэгдүгээр сард Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын алдаатай бодлогоос болж төсөв нэг их наяд төгрөгөөр тасарлаа, хөрөнгө оруулалт 30 гаруйхан хувьтай болчихлоо. Тэгэхээр хариуцсан сайд нарт нь хариуцлага тооцъё гэсэн. Гэтэл энэ хоёр сайдыг л байлгахгүй бол болохгүй гэж зүтгэсээр авч үлдсэн. Тэгэхээр шалтгаан нь хүндээ байна гэдэг нь харагдаад байна.

Гадна, дотнын хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчидтэй уулзаж ярихад Эдийн засгийн хөгжлийн сайдтайгаа хариуцлага тооцвол Монголын хөрөнгө оруулалтын орчинд, гаднаас харж буй үнэлгээний орчинд 10 хувийн нэмэх оноо авчирна гэж байна.

МАНАЙ ГЭР БҮЛИЙН БИЗНЕС ЗҮГЭЭР Л ЗОГСЧИХЛОО

-Та нар эдийн засаг хүндэрч байгааг хэлэхдээ жирийн иргэд, дунджаас доогуур орлоготой иргэдийн амьдралаар жишээ авдаг. Тэгвэл өнөөгийн хүндрэлтэй байдал Таны амьдралд мэдрэгдэж байна уу?

-Мэдрэгдэлгүй яахав.

-Яаж?

-Бид чинь Монголд л амьдарч байна шүү дээ. УИХ-ын гишүүд 1.5 сая төгрөгийн цалинтай. Бүх юмны үнэ 20-30 хувиар өсчихөөд байна. Би чинь аав, ээж, ах, дүүтэй. Манай аав, ээж хоёр минь тэтгэврийн хөгшид. Тэтгэвэр нь нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Авдаг юмных нь үнэ өсөөд байна.

Дээр нь манай гэр бүлийн бизнес зүгээр л зогсчихлоо. Бид дэд бүтцийн чиглэлээр ажилладаг компанитай.

Манай гэр бүлийн бизнес зүгээр л зогсчихлоо. Бид дэд бүтцийн чиглэлээр ажилладаг компанитай. Манай компани хүртэл ажилчдадаа 3-4 сарын чөлөө өгөөд явуулж байна. Цалин өгч чадахгүй юм чинь өөр яах юм бэ. Өнөөдөр Монголд явж байгаа замын ажил байна уу, байхгүй шүү дээ.

Дээр нь манай гэр бүлийн бизнес зүгээр л зогсчихлоо. Бид дэд бүтцийн чиглэлээр ажилладаг компанитай. Манай компани хүртэл ажилчдадаа 3-4 сарын чөлөө өгөөд явуулж байна. Цалин өгч чадахгүй юм чинь өөр яах юм бэ. Өнөөдөр Монголд явж байгаа замын ажил байна уу, байхгүй шүү дээ.

Цөөн хэдэн компани Эдийн засгийн сайдтай ярьж байж, “Гудамж” төсөл дээр ажиллаж байгаа байх. Өөр хийж байгаа ажил алга. Тэгэхээр монгол хүн бүрт бодит нөлөөлөл ирж байгаа. Үүнийг хамгийн түрүүнд амсаж байгаа хэсэг нь мэдээж дундаж болон дунджаас доогуур амьдралтай хүмүүст илүү бодитой мэдрэгдэж байна.

-Ашигт малтмалын тухай хуулийг эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт багтаан батална гэж байгаа. МАН-ынхан бас л шүүмжлээд байна?


-Ашигт малтмалын хуулийг хурдан гаргаасай гэж бодож байна. Гэхдээ энэ хууль гарснаар хөрөнгө оруулагчдад ямар хүлээлт байгаа, Монголын эдийн засагт ямар нөлөөлөл авчрах юм гэдэг өнцгөөс бид харж байна. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан төсөл дотор санал зөрөлдөж буй хэд хэдэн асуудал байна.

Нэгдүгээрт, одоогийн төслөөр бол төрийн захиргааны албан тушаалтны оролцоог хэтэрхий нэмэгдүүлсэн. Нэмэлт, өөрчлөлтөөр юм л бол яаманд мэдэгдэнэ. Үйлдвэрээ зогсоох, үйлдвэрээ хаах, уурхайгаа хаахад ч гэсэн яаманд мэдэгдэнэ. Яаманд мэдэгдэхгүй бол 39 сая төгрөгөөр торгоно. Гэнэт осол гарвал яаманд мэдэгдэж амжихгүй. Осол гарвал үйлдвэрээ зогсоож л таарна.

Хэтийн төлөв сайтай талбай дээр лиценз авахын тулд төр, хувийн хэвшлийн хооронд Концессийн гэрээ байгуулна. Хайгуулын лиценз авсан хүн гурав дахь жилийнхээ төгсгөлд хайгуулын талбайнхаа 10 хувийг заавал буцааж өгнө. Зургаа дахь жилийнхээ төгсгөлд хайгуулын талбайн 20 хувийг заавал буцааж өгнө. Буцааж өгөхгүй бол дахиад л торгоно. Гэхмэтчилэн төрийн захиргааны байгууллагатай холбоотой найман журам гарахаар байна.

Төрийн захиргаа, түшмэдийн оролцоог нэмэгдүүлснээр хүнд суртал, гох дэгээ, авлигыг өөгшүүлдэг юм. Тиймээс энэ болгоныг илүү либериалчлаач гэсэн нэгдүгээр санаа байна. Хоёрдугаар санаа бол Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын лицензийг дөрвөн төрлөөр олгоно гэж оруулж ирсэн. Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар, дуудлага худалдаагаар, сонгон шалгаруулалтаар, өргөдлөөр.

-Өмнө нь ямар зарчмаар явж байсан бэ?

-Сонгон шалгаруулалт, өргөдөл хоёроор л явж байсан ажил. Аль талбайг ямар хэлбэрээр олгохыг бас дахиад яам мэднэ. Тэгэхээр үүний цаана эрх ашгийн зөрчлийн сүбьектив нөлөөлөл байна. Ийм учраас өмнөх шигээ хэн түрүүлж ирсэнд нь өргөдлөөр олгодог, сонгон шалгаруулалтаар авдаг хуучин хэлбэрээрээ явъя гэж байгаа. Энэ мэтээр нухацтай авч үзэж, зөв хандлагаар шийдэх олон зүйл заалт байна.

Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийг гаргахын төлөө байна. Гаргахдаа намрын чуулганаар баталсан Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэйгээ нийцүүлж, хөрөнгө оруулагчдын хүлээлттэй нийцүүлэн, үндэсний язгуур эрх ашиг, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг авч үзэж шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Бас хэтэрхий биднээс гуйна, Монгол өөрөө дүрмээ зохионо гэх мэт бүхнийг төрийн оролцоотой шийднэ, төр хурааж авна гэсэн хэт үндсэрхэх үзэл ханхлуулсан хандлага байна.

Тухайн төсөл нь Монгол Улсад эдийн засгийн хувьд үр ашгаа өгч чадах, зээл авсан хугацаандаа зээлээ өөрөө төлж чадах төсөл хөтөлбөр байвал зээл авч болно. Даан ч тийм төслийг эрх баригч бүлэглэл гаргаж ирэхгүй байна.

Эсвэл бүгдийг либериальчилна, алинд нь ч төр оролцох ёсгүй гэсэн хоёр туйл яваад байна. Хоёр тийшээ хэтэрхий савлаж болохгүй. Энэ хоёрын алтан дунджийг барьсан хууль хэрэгтэй. Төрийн оролцоо, зохицуулалт байх ёстой. Бидэнд үндэсний язгуур эрх ашиг байгаа боловч бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхий нийтийн дүрмээр тоглоно. Бид тоглоомын дүрэм зохиож чадахгүй шүү дээ.

-Гадаад өрийг нэмэхгүй гэж МАН хатуу байр сууртай байгаа. Тэгвэл улс төрийн нам, хүчнээс хараат бус эдийн засагч, бизнес эрхлэгчид үр ашигтай төслүүд байвал зээл аваад төслүүдээ санхүүжүүлээд явах нь зөв гэж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Тухайн төсөл нь Монгол Улсад эдийн засгийн хувьд үр ашгаа өгч чадах, зээл авсан хугацаандаа зээлээ өөрөө төлж чадах төсөл хөтөлбөр байвал зээл авч болно.

Тэгэхгүйгээр 1.5 тэрбум доллар оруулчихаад өнөөдрийг хүртэл банкинд хэвтүүлээд байж болохгүй гэж байгаа. Эргээд хэзээ үр ашгаа өгөх нь тодорхойгүй төсөл дээр цөөн хэдэн компанийг мөнгөжүүлэх зорилгоор гаднаас ард түмний нэрээр зээл авч тарааж болохгүй. Өрийг бидний үеийн залуучууд, хойч ирээдүй маань төлнө. Өнөөдөр буцаж байгаа Алтанхуяг, Фортуна тэргүүтэй улстөрчид төлөхгүй. Ийм учраас өрийн асуудлыг хуулийн хүрээнд шийдээч гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа.

-Өрийн босгыг ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан?

-Гэхдээ энэ чинь хатуу тоо биш шүү дээ. ДНБ, Монгол Улсын эдийн засаг өсөхийн хэрээр 40 хувьд оногдох мөнгөн дүн өснө. Монголын эдийн засаг өнөөдөр 10 тэрбум доллар байна. Түүнийг 20 тэрбум доллар болгож өсгөвөл түүнийг дагаад 40 хувьд оногдох зээлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Ингэж явах ёстой.

Тэгэхгүйгээр эдийн засгаа хумиад байгаа хэр нь өрийн хэмжээг нэмээд байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр улсын өр төлөгддөг. 2017 оноос эхлээд Улсын төсөв энэ зээлээ төлж чадахгүй байдалд орох нь ээ. Яг бодитой, тодорхой дэд бүтцийн төсөл дээр 5-10 жилийн хугацаатай авсан зээлээ өөрийнхөө өртгөөр өөрөө төлж чадаж байвал зээл авч болно. Даан ч тийм төслийг эрх баригч бүлэглэл гаргаж ирэхгүй байна.

Авсан зээлээ өөрийнхөө улс төрийн зорилготой хэдэн компанийг мөнгөжүүлэх, эсвэл буруу солгойгүй зөв, буруу улс төрийн янз бүрийн арга хэмжээг санхүүжүүлэхэд ашиглаад байгаа нь эргээд эдийн засагт хохирол учруулах, ирээдүй хойчид харанга дэлдэнэ гэж үзэж байгаа юм.