Шинэчлэлийн засгийн газар хоёр жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрт тусгагдсан төслүүдийнхээ зөвхөн суурийг нь тавьсан.
2014.05.27

Шинэчлэлийн засгийн газарт ямар дүн тавих вэ?

Шинэчлэлийн засгийн газар хоёр жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрт тусгагдсан төслүүдийнхээ зөвхөн суурийг нь тавьсан.

Энэ талаар гишүүд ямар байр суурьтай байгааг танилцуулья.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Я.Содбаатар:

"Мал аж ахуйн салбарт, барилгын салбарт, УБ хотын нийтийн тээврийн салбарт, Гудамж төслийн хүрээнд тодорхой ажлууд хийгдэж, ахиц дэвшил гарсан гэж боддог. Гэхдээ хамгийн наад зах нь Сайншандын аж үйлдвэрийн парк 34 хувьтай гэж тайлагнасан нь буруу байна. Хөрсөн дээр нэг ч нүх, нэг ч шон босгоогүй мөртлөө ажлын биелэлт 50-80 хувьтай байгаа нь Улсын их хурлын дээр гарч суусан Засгийн газрын доромжлол гэж ойлгож байна".

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

“Өнөөдрийн энэ хүндрэлийг Шинэчлэлийн засгийн газар бий болгочихсон юм шиг зарим улс төрчид хэт улс төржиж ярьж байна. Олон жилийн өмнө бий болсон ужгирсан асуудал. Төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарж, зарцуулж байсны гай. Хэдэн тэрбум, их наядыг цацаж байсан. Тэрний л хор уршиг гарч байна. Нүүрсний экспорт нэмэгдсэн ч хавтгай халамжид зарцуулаад хуримтлал үүсгэж чадаагүй. Хэрвээ зөв хуримтлуулсан бол өнөөдөр асуудал арай өөр байх байсан". 

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүү:

“2012-20216 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 100 хувь гэж биш нь ойлгомжтой. Дандаа 30 хувь, 70 хувьтай байгаа"

УИХ-ын гишүүн, Бие даагчдын зөвлөлийн дарга С.Ганбаатар:

"Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийг маш муу авч явсан. Хамгийн түрүүнд төмөрлөгийн нойтон баяжуулах үйлдвэр бариад өгөөч гээд байхад асуудлыг шийдээгүй. Төмөрлөг мшин үйлдвэрлэгчдийн холбоонд нь найдаад хийгээд өгөөч гэдгийг би хоёр жил би ярилаа".

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

Нийтдээ төсвийн тодотголын хүрээнд 243 зогссон обьектын 160 обьектыг нь шийдлээ. 80-ыг чадсангүй. Гэтэл цаана нь ахиад 160 байна гэхээр нийтдээ 400 компани байна. Цаана нь иргэдийн амьдрал, ажлын байр, орлого зогсчихлоо. Татвар төлөлтөд хүндрэл учирлаа.