Ц.Даваасүрэн: Н.Золжаргал валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр юу хийсэн юм бэ
УИХ дахь Бие даагч гишүүдийн хувьд төв банкны ерөнхийлөгчийг огцруулах хэрэгтэй гэсэн саналыг гаргаад байсан. Тухайн асуудлаар бие даагчдын зөвлөл байр суурин дээрээ бат зогсоно гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Бие даагч гишүүдийн зөвлөл Ц.Даваасүрэн мэдэгдэхдээ:
“Монгол банкны удирдлагууд юу хийх гэж байгаагаа ойлгодоггүй байж болохгүй. Валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Золжаргал юу хийсэн юм бэ. Мөнгө зээлийн бодлогоор дамжуулж экспортыг дэмжих чиглэлийн арга хэмжээнүүдийг хэр авсан гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Хамгийн гол нь үр дүн харагдахгүй байна. Хэрвээ валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр мөнгө зээлийнхээ бодлогын хүрээнд зөв бодлого явуулаад нөөцөө зөв авсан бол ийм байдал үүсэхгүй байсан. Чухам энэ үүднээс нь огцруулах асуудлыг ярьж байгаа юм” гэлээ.