УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.05.19

Д.Ганбат: Бүтээн байгуулалтын үе маш бага

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Д.Ганбат оролцлоо.

-          Монгол улсын гадаад өрийн хэмжээ, Монгол улсын ДНБ 70 хувьд хүрэх нь гэсэн таагүй мэдээ сонсогдож байна. Уул нь босго 40 хувь байхад л хүндхэн байдаг гэж ярьдаг. 70 хүрчихээр бид яах вэ?

40 хувиас хэтрэхгүй хуультай. Нэлээд хэд хоногийн өмнө Монгол улсын их хурал дээр эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолыг баталлаа. 100 хоногийн дотор Монгол улсын  эдийн засгийг эрчимжүүлэх шаардлагатай байна гээд УИХ-аас тогтоол баталсан. Энд 5 хоногийн дотор төсвийн тодотголыг оруулж ир гэсэн. Үүнээс гадна төсвийн урсгал зардлыг 20, 30 хувиар бууруул гэсэн заалт бий. Үүнтэй холбоотойгоор энэ асуудал яригдаж байна.

-          Тэгэхээр төр  төсвийн тодотгол хийхдээ өөрийн үйл ажиллагааны илүү зардлуудаа танах асуудал яригдаж байна. Өнөөдөр УИХ-ын төсвийг танаж байгаа байдал, Засгийн газар өөрийнхөө төсвийг танаж  байгаа байдал нь ялгавартай байна гэдгийг  хэлж байсан. Тэгэхээр засгийн газар  бүтцээсээ төсвийн хасалт хийхгүй байгаа юм биш үү?

Яахав. УИХ-ын дарга байнгын хороон дээр тэгж шүүмжилж байсан. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн зардлыг нэлээд хасчээ. Гэхдээ засаг  өөр дээрээ шаардлагатай хэмжээний хасалтыг хийгээгүй харагдаж байна. Энэ дээрээ анхаарч ажиллаач ээ гэж хэлж байсан. Мэдээжийн хэрэг анхаарч ажиллана л даа.  Хэлэлцүүлээд эхэлж байна. Тэгээд хоёрдахь шат, эцсийн хэлэлцүүлэг гээд явна. Манай улсын хувьд байгаль, цаг уурын өвөрмөц онцлогтой. Бүтээн байгуулалтын үе маш бага. Тав, зургадугаар сар гээд ажиллаж эхлэхгүй бол 10 сар гээд цас орчихдог.

Энэ гурав, дөрвөн сарыг ашигтай, үр дүнтэй ашиглах шаардлагатай байдаг. Нөгөө талаар төсвийн тодотгол нь бүрэн хэмжээгээр бэлэн болоогүй, нэг, хоёр сарын дараа дахиад оруулж ирэх нь гэж Сангийн сайд хэлж байсан. УИХ, байнгын хороон дээр гишүүдийн санал хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь яаралтай ярилцаад явах нь зөв, нөгөө хэсэг нь  жилд хоёр, гурван удаа тодотгодог төсөв гэж юу байхав гэж байгаа. Энэ ч бас үндэслэлтэй.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...