Д.Ганбат: 2013 онд хүнд өгөөжтэй нийгмийн бодлого 72 хувьтай хэрэгжсэн
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.06.06

Д.Ганбат: 2013 онд хүнд өгөөжтэй нийгмийн бодлого 72 хувьтай хэрэгжсэн

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

- УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Хэрэгжилт 67 хувьтай байна гэж ерөнхий сайд мэдээлсэн. Харин таны юу гэж бодож байгаа вэ?

Эдийн засгийн байдал, төсвийг захиран зарцуулагч нартай холбоотойгоор хэрэгжилт 100 хувьдаа хүрээгүй. Хуралдааны үеэр гишүүд нэлээдгүй санал шүүмжлэл хэлсэн. Миний хувьд ч бас хангалтгүй байна гэж үзэж байгаа. Аудитын дүгнэлтээр үндсэн чиглэлийн биелэлтийг 67,1 хувьтай байна гэж үзсэн. Засгийн газар бол 70 хувьтай, бодит салбарын хөгжлийн бодлого 64 хувьтай, байгаль орчин бүс нутгийн хөгжлийн бодлого 56 хувьтай, хүнд өгөөжтэй нийгмийн бодлого 72 хувь, төрийн үйлчилгээ засаглал эрх зүйн бодлого 62 хувь, гадаад бодлого, батлан хамгаалах бодлого 73,9 хувьтай байна гэж дүгнэсэн.

Засгийн газар нэлээдгүй ажлыг хийж байгааг хэлэх хэрэгтэй. Тухайлбал хууль зүйн шинэтгэлийн талаар ажлыг хийсэн. Мөн өмнө нь хийгээгүй зогсоосон байсан ажлыг үргэлжлүүлэн хийсэн нь сайн талтай. Тухайлбал манай тойрог болох Баянхонгор аймгийн хувьд Бууцагаан сумын соёлын төвийг барих мөнгийг идсэнээс болж  арваад жил барилгагүй байсан. Шинэчлэлийн засгийн газар соёлын төвийг барьж эхлүүлсэн.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...