УИХ-ын гишүүн, Эдийн засгийг идэвхижүүлэх ажлыг зохион байгуулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт
2014.05.31

Д.Зоригт: Өршөөлийн хууль сүүдрийн эдийн засгийг ил болгоно

Сангийн яамнаас эдийн засгийн өршөөлийн хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг татварын асуудал мянга мянган бизнес эрхлэгчид хүлээж байгаа. Шинэчлэлийн засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийгдэх томоохон ажил бол өршөөл ажээ.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийг идэвхижүүлэх ажлыг зохион байгуулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт:

"УИХ дээр татварын өөрчлөлт шинэчлэлтэй холбоотой олон хууль орж ирж байна. Хөрөнгө оруулалтын хуулиа батлачихлаа. Ийм үед бид нар эдийн засгийн хүрээнд өршөөлийн арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж эдийн засгийг эрчимжүүлэх 34-р тогтоолдоо заалт оруулсан. Энэ хүрээнд эдийн засгийг ил тод байдлыг хангах, эдийн засгийн өршөөлийн хуулийг засгийн газраас өргөн барьсан. Цаашид бүгдээрээ хуулиа ягштал баримталж, далд эдийн засаггүй явмаар байна".