Модон бөмбөгийн УАШТ боллоо
2014.06.16

Модон бөмбөгийн УАШТ боллоо

Монгол улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн 2014 оны тэмцээн зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” жуулчны баазын модон бөмбөгийн талбайд явагдлаа.

Тэмцээнийг Модон бөмбөгийн холбооны хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил дэмжин, зохион байгуулсан юм. Тэмцээний мөнгөн шагналын сан нь 1 сая 900 мянган төгрөг байв.

Цохилтын эрэгтэй ганцаарчилсан төрөлд 11 байгууллагын 47 тамирчид орж арга техникээ сорин өрсөлдлөө. Энэ  төрөлд  Дарханы Дулааны Цахилгаан станцын (ДЦС)-ын тамирчин Д. Отгонпурэв түрүүлж УАШТ-нээс анхны удаагаа алтан медаль хүртсэн бол энэ багийн тамирчин Д. Мөнх-Оргил мөнгөн медаль зүүж, Багануур ХК-ны тамирчин, спортын мастер Б. Мөнхбат 3 дугаар байрт орж хүрэл медалийн эзэн боллоо. Тэмцээн 24 замд ихээхэн сонирхол, өрсөлдөөнтэй болсон юм.

Улсын аваргын эмэгтэй цохилтын ганцаарчилсан төрлийн тэмцээнд  нийтдээ 37 тамирчин өрсөлдснөөс Дарханы ДЦС-ын тамирчин Э. Энхтүвшин 2014 оны улсын аварга болов.

2010 оны тэмцээний үеэр

Тэр өнгөрсөн 5 сард болсон оюутны УАШТ-д түрүүлж байсан юм. Удаад нь ХААИС-ийн 1 багийн тамирчин спортын дэд мастер Б. Отгонтуяа орж, Дарханы ДЦС-ын Г.Ижилцэцэг хурэл медалийн эзэн болов. Эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан төрлийн 4 тамирчны нийлбэр дүнгээр гаргадаг багийн төрлийн тэмцээний дүнгээр эмэгтэйчүүдээс Дарханы ДЦС-ын баг тэргүүлэн, “Шивээ- овоо” ХК хоёрдугаар байрт орж, ХААИС-ийн 1 дүгээр багийн тамирчид 3 байрыг эзлэв.

Харин эрэгтэй багийн дүнгээр  Дарханы ДЦС-ын баг алтан медаль хүртэн, ХААИС-ийн 1 дүгээр баг удаад нь орж, Багануур ХК- ны баг хүрэл медаль хүртлээ.

Цохилтын төрлийн эмэгтэй хосын тэмцээнд 20 тамирчин оролцлоо.  Эхний 3 байрт Дарханы ДЦС-ын дэд мастер Т. Хандсурэн, Г.Ижилцэцэг нар, удаад нь  “Шивээ овоо” ХК-ны тамирчин спортын мастер Б.Хишигжаргал, Н. Долгорсурэн нар орж, хүрэл медалийг мөн байгууллагын  Н. Баярцэцэг, П. Хуслэнзаяа нар эзлэв.

Эрэгтэй хосын төрөлд нэгдүгээр байрт Б.Мөнхбат, Б.Баттулга (Багануур ХК), хоёрдугаар байрт Г. Гантөгс, Б. Ариунболд (Болд төмөр Ерөө гол ХХК), гуравдугаар байрт Н. Дорлигжав, Д. Даваасурэн нар (ХААИС-ийн 2 баг)  тамирчид  эхний 3 байрт орсон байна.

Холимог хосын төрөлд 36 тамирчин оролцсноос ХААИС-ийн 1 багийн тамирчин, дэд мастер Ц. Баасанжаргал, Б. Оюунтуяа нар алтан медалийн эзэн болж, Дархан ДЦС-ын Д.Мөнх-Оргил, Г. Энэрэл нар мөнгөн медаль,  ХААИС-ийн 2 багийн тамирчин Б. Ариунсүх, Ж. Загас  нар хүрэл медалийн эзэд болов.

Сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнүүдийн үндсэн төрөлд орж,  зохиогдож байгаа талбайн цохилтын тэмцээн боллоо.

Эрэгтэй ганцаарчилсан тэмцээнд 32 тамирчин оролцон халз өрсөлдөн, хасагдах системээр тэмцээн явагдахад Дарханы ДЦС-ын тамирчин Д.Мөнх-Оргил бүх өрсөлдөгч нараа дараалан хожиж түрүүлсэн бол түүнтэй хамт шигшээд үлдсэн ХААИС-ийн хоёрдугаар багийн тамирчин Р. Пурэвсүрэн хоёрддугаар байрт орж мөнгөн медаль, гуравдугаар байрыг Дарханы татварын хэлтэсийн тамирчин Ш.Батжаргал эзлэв. Талбайн цохилтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийг ХААИС-ийн нэгдүгээр багийн Б.Цэрэндулам эзлэж, “Шивээ овоо” ХК-ний Н.Долгорсурэн хоёрдугаар байрт орж, хүрлийн төлөө тоглолтонд мөн “Шивээ овоо” ХК-ний тамирчин П.Хуслэнзаяа өрсөлдөгчөө ялж 3 байрт орлоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр 2014 оны улсын аварга багаар Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дарханы дулааны цахилгаан станцын баг тамирчид тэргүүн байрт орж Ж. Загас дасгалжуулагчтай ХААИС-ийн 1 дүгээр байр хоёрдугаар байрт орсон бол мөн Н.Санжаадамба дасгалжуулагчтай ХААИС-ийн 2 дугаар баг улсын аваргад байгууллагын дунгээр 3 байрт орж сайхан амжилт гаргалаа.

Тэмцээнээс шалгарсан тамирчид гадаадад болох тэмцээнд орох эрх  авав. Тэмцээний үеэр улсын цол зэргийн нэгдсэн ангилалын болзолыг биелүүлсэн тамирчидад цол, зэргийн үнэмлэхийг ММБХолбооноос гардуулан өглөө.

УАШТ- ний шилдэг тамирчинаар оролцсон төрөл бүртээ медаль хүртэн амжилттай оролцсон Дарханы ДЦС-ын тамирчин Д. Мөнх- Оргил шалгарав. Модон бөмбөгийн тамирчидын дараагийн тэмцээн нь Эрчим хүчний салбарын нэрэмжит нээлттэй тэмцээн энэ оны 07 сарын 05-06-ны өдрүүдэд Тэрэлж дах “Болор” амралтанд болно.

МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО