Дуурсах.Л 2014.06.20 | Телевиз: МҮОНТВ

Л.Дуурсах: Монгол мал жилийн 12 сарын турш өндөр ашиг шим өгөх боломжтой

Австрали Улс мал аж ахуйгаа хөгжүүлж, мал аж ахуйгаа хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааныг энэ салбар бүрэн нэвтрүүлсэн байдаг.

Дээрх туршлагыг манай улс нэвтрүүлэх зорилгоор 2012 оноос эхлэн төсөл  хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр төслийн үр дүнг танилцууллаа.

Малчид малаа зөвхөн өвсөөр тэжээх биш Монгол оронд ургаж байгаа уураг ихтэй ургамлыг ургуулж ашиглах нь зүйтэй нь зөв шийдэл. Ингэснээр цөөнх тооны чанартай малаас өндөр ашиг авах боломжтой гэж төслийн мэргэжилтэнүүд хэлж байна.

ХАА-н Үйлдвэрлэлд ШУ-ны ололт нэвтрүүлэх төвийн захирал Л.Дуурсах “12 сараас тавдугаар сарын 1-н хүртэл бог мал 400 гр, бод мал 1 кг царгацаар 150-180 хоног тэжээхэд Монгол бэлчээрийн мал цас зуд, гангаас айхгүй. Жилийн 12 сарын турш намрын өндөр ашиг шимтэй байх үеийн шигээ чадамжтай боломжтой" гэлээ.