Монгол инженерийн таван тэрбумаар хийх ажлыг гадаадаас тав дахин өндөр үнээр авчээ
2015.07.08

Монгол инженерийн таван тэрбумаар хийх ажлыг гадаадаас тав дахин өндөр үнээр авчээ

Монголын зохион бүтээгчдийн холбооноос өчигдөр мэдээлэл хийж дотоодын эрдэмтдийн инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр дэмжлэг үзүүлэхгүй байна гэж шүүмжлэв.

Жишээлбэл, манай улс малын мах, махан бүтээгдэхүүний экспортоос жилд багахан хэмжээний орлого олдог. Тэгвэл хөдөө аж ахуйн үйлдэрлэлийн парк байгуулж, анхан шатны гүн боловсруулалт хийхэд 6-7 тэрбум ам.доллар эдийн засагт орох боломжтой гэсэн тооцоог тэд хийсэн байна. Тиймээс дотоодын эрдэмтдийн оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай гэнэ.

Тухайлбал, “Би Ти Жи Ти” компани автобусны төлбөрийн картын системийг таван тэрбум төгрөгт багтаан хийхээр төлөвлөн, төслөө нийслэлийн удирдлагуудад танилцуулсан ч барьцаа хөрөнгө байхгүй гэдэг шалтгаанаар тендерт шалгарч чадаагүй аж. Харин энэ ажлыг одоо Солонгосын компани 25 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байна. Энэ үеэр “Би Ти Жи Ти” компанийн захирал Л.Гантулгатай уулзахад:

Монголын инженерүүдийн хийж чадах ажлыг гадаадынханд өгмөөргүй байна. Манай компани анх 2012 онд хотын нийтийн тээврийн автобусанд JPS суурилуулж хяналтын системыг нь боловсронгуй болгосон.

Энэ ажлын үргэлжлэл болгож нийтийн тээврийн төлбөрийн системийг боловсронгуй болгохоор 2013 онд төсөл бичин, загвар системээ үйлдвэрлэж нийслэлийн удирддагуудад танилцуулсан. Гэтэл нийслэлээс зарласан тендерт Солонгосын компани шалгарсан. Энэ компани ажлаа 25 тэрбум төгрөгөөр хийж байна. Уг нь дотоодын компани энэ ажлыг хийсэн бол 3040 хүн ажилтай болох байсан.

-Зээлийн батлан даалтын сан зэрэг газар хандаж болоогүй юм уу?

-Бид “Чингис” бондын хөрөнгөөс санхүүжилт авахаар арилжааны банкинд хандсан байсан. Нийслэлийн ЗДТГ-аас бидний төслийг батлан даана гэсэн л бол санхүүжилтээ ншйдвэрлэх боломжтой байлаа.

-Солонгосын компанийн болон танай систем ямар ялгаатай вэ?

-Ялгаа байхгүй. Энэ бол нүсэр том систем биш.