Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга
2014.06.30

НИТХ-ын дарга Д. Баттулга: Улаанбаатар хотын газрын фонд монгол улсын 0.3 хувь нь юм

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгатай ярилцлаа.

Манай иргэдийн хүсэн хүлээдэг  зүйл бол газар өмчлөл юм. Газар өмчлөлийн 52 байршил дээр газрыг өмчлүүлье гэсэн шийдвэрийг өнгөрсөн оны таван сарын 30 иргэдийн хурлаар шийдсэн. Түүнээс хойш жил гаруй болчихлоо. Энэ хугацаанд бид цахим хэлбэрээр явуулья.

Яагаад гэхээр хүмүүс газрын асуудлыг ярихаар газар өмчлөлийн талаар албаны хүнд суртал, танил тал, дарга нарын оролцоо нөлөө их байна.  Монгол улсын ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр рүү засгийн газар ч бас иргэдийнхээ санал санаачлагыг авья.

Олон шийдвэр гарсан шийдвэрийн үндсэн дээр ямар ч байсан газар өмчлөх эрхийн цахимаар сонгуулья гэдэг шийдвэрийн гаргасан. Тодорхой журам боловсруулсан. Журмын зургаан сард хуралдсан нийслэлийн иргэдийн  төлөөлөгчдийн хурлаар баталчихсан.

Маргааш иргэдийн хурал тэргүүлэгчид хуралдаад 52 байршлын эхний 20 байршил мөн зуслангийн газрууд, таван зуслангийн ам байгаа. Энэхүү таван амын зуслангийн зургийг гаргаж хашаа болон хаягжуулалт хийнэ. Хаана ямар айл өрхийг яаж байршуулах вэ хаана ногоон байгууламж байх вэ нийтийн эзэмшлийн талбай байх вэ хэсэгчилсэн байдлын төлөвлөлтийг гаргаад маргааш батална.

Ингээд батлагдчих юм бол журам нь бэлэн болчихлоо.

Дээрээс энэ 52 байршлын 20 байршил зуслангийн газруудын өмчлүүлэх асуудал шийдэгдэнэ

Долоон сардаа энэ талаар сурталчлах яаж өргөдлөө өгөх вэ, яаж цахим руу хандах вэ, цахим руу хандах боломжгүй иргэнээ яаж хамруулах вэ өмнө нь өргөдлөө өгчихсөн байсан хуулийн дагуу тэр бүгдийг яаж шийдэх талаар  долоон сардаа амжуулаад найман сараас бид бүхэн энэ цахимаар газар өмчлүүлэх хэлнэ гэж ойлгож болно.

-Эхний 20 байршил бэлэн болсон байгаа. Тэгэхээр гадаадад суугаа иргэддээ цахимаар газар өмчлөх асуудал нээлттэй болов уу?

Нээлттэй. Гадаадад байгаа Улаанбаатар хотын харьяат иргэд бол бүгдээрээ үүнд хамрагдах эрхтэй.

-Улаанбаатар хотын харьяат гэхээр нэг зүйл анхаарал татаж байна л даа. Хөдөө орны иргэд хөдөө бүртгэлтэй хэрнээ нийслэлд газар өмчлөөд хашаа худалдаж аваад зардаг бизнесийн хэсэг сүлжээ тогтчихлоо. Хугацааны хувьд хотод хэдэн онд шилжиж ирсэн байх ёстой вэ гэдэг зүйл яригдаад байгаа шүү дээ?

Тийм  ээ үүнийг журамдаа тодорхой зааж өгсөн байгаа. Одоогоор бол өнгөрсөн оны шийдвэр байгаа шүү дээ. 2013 оны таван сарын 30 гэсэн шийдвэр байгаа. Тэрнээс өмнө Улаанбаатар хотын  харьяат болчихсон иргэд энэ бүхэн нээлттэй гэж ойлгож болно.

-52 байршилд газар өмчлүүлж байна энэ дахиж үргэлжлэх үү?

Ямар ч байсан 52 байршлын сонгоод энэ жилдээ газраа барьж дуусгана. Би нэг зүйлийг анхааруулах гээд байгаа зуслангын газар байртай тэр иргэд анхаарах хэрэгтэй тухайлбал таван газар зуслангийн ам гэж ярьж байгаа. Шарга-морьт, Гоодой гэх мэт газруудад өмчлөх эрх маргааш тодорхой болно.

Зуслангийн газар хүмүүс нь  дараа дараагийн 52 байршил руугаа ороод газраа авчих юм бол зуслангийн газраа дараа нь үнэтэй авах болно оо доо. Тиймээс бид зуслантай хамт газрын өмчлүүлэхээр болсон. Үүнийг бас зуслан дээрээ байртай би 52 байршил хамаагүй зуслангийнхаа газрыг өмчилмөөр байна гэдэг дээр хүмүүс бодолтой хандаарай гэж хэлэх байна.

Улаанбаатар хотын газрын фонд үндсэндээ бага монгол улсын 0,3 хувь нь юм. Газар өмчлүүлэх эзэмшүүлэх газрын хэмжээ үндсэндээ багассан. Манайхан судлаад 52 байршлаа дуусгаад дараа бол тодорхой нэг байршил дээр мөн өмч хувьчлалын асуудал яригдах болов уу  яригдаж  таарна.

Тухайлбал Налайх дүүрэг, Багахангай дүүрэг байна энэ дээр харьцангуй хотын төвийг бодвол газрын фонд ихтэй. 52 байршилд Чингэлтэй дүүрэг дээр нэг ч газар  байхгүй байгаа шүү дээ. Тэгэхлээр Чингэлтэй дүүрэгт газар байхгүй байна аа гэсэн үг.

-Эдгээр байршилд газар өмчлүүлснээр гэр хорооллын тэлэлтийн улам их нэмж байна гэсэн асуудал гараад байна. Дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх вэ?

Одоо яг энэ асуудал дээр чинь холбогдуулаад төлөвлөлт батлах гээд байгаа урьд нь ямар ч төлөвлөлтгүйгээр газар эзэмшүүлдэг, өмчлүүлдэг байсан. Хүмүүс нь ирж буучихаад сонгуулийн үеэр тодорхой дарамт шахалт асуудлыг тавьж байгаад дараа нь гэрчилгээгээ аваад дараа нь гэр хорооллыг  тэлээд явчихдаг. Одоо  бид бүхэн ерөөсөө газар өмчлүүлэхдээ ийм ийм газарт газар өмчлүүлнэ шүү. Тодорхой газраар дэд бүтэц явна. Дулааны шугам болон цахилгаан явагдана. Худаг усын гаргана. Бүх зүйлийг цэгцэлнэ. Бас хаягтай.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?