Нисэхийн хуучин цагаан байрнуудыг дахин төлөвлөн 580 айлын орон сууц барина
2023.04.19

Нисэхийн хуучин цагаан байрнуудыг дахин төлөвлөн 580 айлын орон сууц барина

ХУД-ийн 17 дугаар хорооны 34, 35 дугаар байр нь ашиглалтын шаардлага хангахгүй буюу хүн амьдрах боломжгүй болж 400 гаруй иргэд орон сууцгүй болоод байсан юм.

Сүүлийн найман жилд 26 удаа төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалт зарлаж компани шалгараагүй байсан.

Нийслэлийн Орон сууцны корпораци нь 2023 оноос сонгон шалгаруулалтыг хариуцан зарлаж “Мөнх Ариун булаг” ХХК-ийг шалгаруулан “Вирту вилла” 580 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төсөл 2023-2025 онд хоёр үе шаттай хэрэгжиж эхний 300 айлын орон сууц 2024 оны IV улиралд ашиглалтад орох юм.