
2025.04.07
БАЯНХОНГОР АЙМАГТ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ХИЙХЭЭР БОЛОВ
Өнгөрсөн 7 хоног /2025.04.02/" ИРГЭН ТА ХҮЧ" залуусын нэгдэл ТББ санаачилгаар "768 ИРГЭНИЙ" хамт гаргасан хүсэлтийг Баянхонгор аймгийн ИТХ хүлээн авч 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж энэ ондоо багтаан Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар боллоо.
Сонсголоор
- Баянхонгор аймагт олгогдсон лиценз, ашигт малтмалын олборлолт ил тод байдал, 2
- Баянхонгор суманд өрхийн хэрэглээний 0.07 га, Инженер шугамд холбогдсон газар олголтын ил тод байдал,
- 3. Баянхонгор аймгийн "УТАА, АГААРЫН БОХИРДОЛ" гэсэн 3 асуудлыг авч үзнэ.
Ажлын хэсэг тал бүрийн оролцоог ханган МАН-ын бүлгээс 2 төлөөлөгч, АН-ын бүлгээс 2, ИТХ-ын ажлын албанаас 2, иргэдээ төлөөлөн 3 хүнээс бүрдэв.