2022.01.24
Газрын харилцааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Газрын харилцаатай холбоотой төрийн 72 төрлийн үйлчилгээ цахимд шилжээд байна. Үүний 30 нь мэргэжлийн байгууллага буюу геодезийн тусгай зөвшөөрөл олгох үйл явц байгаа бол 42 нь иргэдэд чиглэсэн үйлчилгээг цахимд шилжүүлжээ.
Тухайлбал иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, эзэмшиж буй газраа өмчлөх, барьцаанд бүртгүүлэх, чөлөөлөх, зориулалт өөрчлөх, талбайн хэмжээ өөрчлөх, хэсэгчлэн шилжүүлэх зэрэг нийт 21 хүсэлтийг Газрын цахим систем болон гар утасны аппликэйшинг ашиглан цахимаар илгээх боломжтой болсон төдийгүй газрын төлбөр төлөх, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг иргэд гэрээсээ хэвлэн авч байна.