Тус тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгаа нэгж талбарын газрыг чөлөөлөх Ажлын хэсэг ажиллалаа
2022.01.15

Тус тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгаа нэгж талбарын газрыг чөлөөлөх Ажлын хэсэг ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын орчмын 19390.4 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр Улсын тусгай хэрэгцээнд авсан.

Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 270 дугаар тушаалаар “Тус тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгаа нэгж талбарын газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах, санал, дүгнэлт боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан газар дээр нь ажиллаж байна.