УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал нар Төв аймагт ажиллалаа
2021.11.25

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал нар Төв аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал нар тойргийнхоо Лүн, Баянхангай, Эрдэнэсант сумдад ажиллалаа. Цаг агаар таатай байгаа энэ үед ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээл базаах ажлууд амжиж байгаа тухай орон нутгийнхан хэлж байна.

Лүн суманд “Тайван өсөх” ХХК дулааны аргаар боловсруулах герман технологи бүхий махны үйлдвэрийг ирэх оны долдугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Нутгийн хоршоологчид гэрээ байгуулан мал мах нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Энэ өдөр Баянхангай сумын сургуулийн дотуур байр ашиглалтанд орлоо. Орон нутагт анхны гэж хэлж болох энэхүү дотуур байр нь ус, цахилгаан дулаан, бохирыг нь бүрэн шийдсэн өрөө бүр дотроо 00-той, нэгдсэн душ, угаалгын өрөөтэй, стандартын дагуу тоноглосон гал тогоотой аж. “Ар булаг” ХХК-ийн барьсан энэхүү дотуур байр орон нутагт шинэ жишиг болж байна.

Мөн “Төв АЗЗА”, “Нобле Роуд” ХХК, “Амьюс” ХХК-ынхан Эрдэнэсант сумын 3.2 км замаа хүлээлгэн өглөө. Эрдэнэсант сумын төвийг баруун чиглэлийн улсын чанартай авто замтай холбосон 3.2 км замыг 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгажээ.