СБД-ийн иргэд дахин төлөвлөлтийн төслийг дэмжиж байна
2023.08.29

СБД-ийн иргэд дахин төлөвлөлтийн төслийг дэмжиж байна

Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь Улаанбаатар хотод байгаа дэд төвүүдийг түшиглэж гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг хариуцан хийхээр болсон.

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэдтэй уулзаж Сэлбэ дэд төвийг тойрсон гэр хорооллын иргэдийн хэрхэн орон сууцжуулах, иргэд үүнд хэрхэн хамрагдах, НОСК хэрхэн төлөвлөлт хийж байгаа талаараа танилцууллаа.

Нийслэлийн орон сууцны корпорациас дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд өмнө нь гарч байсан алдаа, дутагдалыг давтахгүй байх дахин төлөвлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлж ухаалаг дүүрэг, ухаалаг төлөвлөлтийг хийж иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бололцоог сайжруулах талаар танилцуулсан.

Сэлбэ дэд төвийн хүрээнд нийт 158 га талбайд орон сууцжуулах төсөл хэрэгжих бөгөөд Сүхбаатар дүүргийн 14, 15, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр хамрагдах юм. Тухай нутаг дэвсгэрт 2100 орчим өрх, 10000 орчим иргэдийн асуудал хамаарч байдаг.

Иймд дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хүртээмжтэй байдлаар судалгаанд суурилж сургууль, цэцэрлэг болон бусад нийгмийн дэд бүтцийг бүрэн хамруулхын зэрэгцээ ажлын байр, үйлдвэр, үйлчилгээний барилгыг мөн төлөвлөлтөнд тусгасан төлөвлөлт хийгдэнэ.

Эхний ээлжид “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь иргэдээс иргэдийн санал авч, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдтэй уулзалт шат дараатай зохион байгуулах юм.