2023.09.07
Дамбадаржаа орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн агаар, хөрс орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгын хүрээнд нийслэлийн 8 дүүргийн 28 байршилд 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр баталсан.
Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэд оршин суугчидтай уулзалт зохион байгуулж төсөлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгч ажиллаа.