Ким Чен Уны урилгаар хойд Солонгост айлчилжээ
БНАСАУ-д айлчлан ирж бодит байдлыг өөрийн нүдээр харахыг хүссэн урилга ирсэн байна.
2014.08.07

Ким Чен Уны урилгаар хойд Солонгост айлчилжээ

Москва хотноо амьдардаг 15 настай Марьяна Наумова хүйтэн дайны үед нэртэй болсон америкийн сурагч Саманта Смит охины жишээг дагахаар шийдэж, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд захидал бичиж үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн цуу яриа их сонсогддог улс оронд нь зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Захидал бичсэнээс хоёр долоо хоногийн дараа БНАСАУ-д айлчлан ирж бодит байдлыг өөрийн нүдээр харахыг хүссэн урилга ирсэн байна. Ингээд Марьяна аавын хамтаар Хойд Солонгосын виз даруулж, тэдний талаар ирэх очих зардлаа даалгаад Кимийн удирдаж байгаа улсыг зорьжээ.

Хүйтэн дайны үед нэртэй болсон америкийн сурагч Саманта Смит

Марьяна пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, өсвөр насны охидын дэлхийн дээд амжилтын эзэн бөгөөд захидалдаа "Орост БНАСАУ- ын талаарх мэдээлэл хомс.

Олон хүн илэрхий худал эсвэл ор үндэсгүй зүйл өгүүлсэн интернэт нийтлэл, зурагтын сурвалжлагыг үзэж дүгнэлт хийж байна. Би Орост сургууль, хүүхдийн асрах газруудаар орж хүүхдүүдэд спортын талаар, эх орныхоо хамгаалагч байхын тулд спортоор хичээллэх ямар чухал болох тухай ярьж өгдөг.

Би БНАСАУ-аар зочлон тамирчидтай, хүүхдүүдтэй уулзахыг маш их хүсч байна. Би тэдэнд өөрийнхөө тухай, Оросын тухай, спортын тухай ярьж өгч чадна.Би БНАСАУ-ын спортын хөгжил ямар зохион байгуулалттай байгааг харахыг хүсч байна" гэжээ.

Ингээд хүсэл нь биелж Хойд Солонгост очиж байдлыг өөрийн нүдээр очиж үзээд ирсний дараа "Би энэ улсыг санаанд багтамгүй ядуу тухай олон уншсан. Гэтэл бид хөтчийн заасан чигт бус харин өөрийн хүссэн чигт гудамжаар чөлөөтэй явж байгаад ундаа, бохь худалдан авч байгаа хүүхдүүдийг харсан. Талх авах мөнгөгүй хүмүүс ямар ч байсан ийм зүйл худалдан авахгүй нь ойлгомжтой" гэж ярьсан байна.