Гадаадын 87 иргэнийг Монгол улсын хилээс буцаалаа
2012.03.07

Гадаадын 87 иргэнийг Монгол улсын хилээс буцаалаа

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын төлөөлөл монгол улсын 25 хилийн боомтод ажиллаж байна. Шинэ он гарсаар эхний 2 сарын хугацаанд Буянт-Ухаа боомт болон Баян-Өлгий , Дорноговь , Дорнод , Өмнөговь , Сүхбаатар , Сэлэнгэ , Ховд аймгийн хилийн боомтууд орох , гарах- орох , дамжин өнгөрөх ангиллын нийт 503 виз олгосон байна. Мөн Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад байрлах боомтуудаар давхардсан тоогоор хил орчмын нутагт зорчих үнэмлэхээр зорчсон гадаадын 3398 иргэнийг бүртгэж, 3395 иргэнийг бүртгэлээс хассан байна.

Энэ хугацаанд хилийн боомтуудаар зорчсон 107485 / давхардсан тоогоор/ гадаадын иргэний бичиг баримтад шалгалт хийж ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, хөрөнгийн тодорхой эх үүсвэргүй, 87 гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан байна.

Энэ хугацаанд Буянт-Ухаа боомт , Баян-Өлгий , Дорноговь , Дорнод , Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулдаг манай албаныхан зөрчил гаргасан гадаадын 26 иргэн, 3 аж ахуйн нэгж байгууллагыг, Мөн Сүхбаатар , Сэлэнгэ , Ховд аймагт нийт 15 орны 126 гадаадын иргэн, 2 аж ахуйн нэгж байгууллагыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийт 32 сая гаруй төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд Дорноговь, Өмнөговь, Ховд, Сүхбаатар аймгийн хилийн боомтоор нийтдээ гадаадын 30 иргэнийг албадан гаргажээ.
Эх сурвалж
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.