15 орны гадаадын 160 иргэнд захиргааны арга хэмжээ авчээ
2009.04.29

15 орны гадаадын 160 иргэнд захиргааны арга хэмжээ авчээ

15 орны гадаадын 160 иргэнд захиргааны арга хэмжээ авчээ.

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх Газар өнгөрсөн сарын байдлаар Монгол улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан 15 орны гадаадын 160 иргэнд захиргааны арга хэмжээ авч 32 сая 50 мянган төгрөгийн мөнгөн торгууль ногдуулжээ. Зөрчлийн байдлыг үзвэл визийн хугацаа хэтрүүлсэн, оршин суух журам зөрчсөн асуудал дийлэнх хувийг эзэлсэн гэнэ. Гадаад улсаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бус хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацаа хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчлийн улмаас 20 аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн торгууль ногдуулжээ.


Монгол Улсад оршин суух хугацаа хэтрүүлэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон нийт есөн орны 32 иргэнийг албадан гаргаж, Монгол Улсад орохыг хориглосон дардас дарсан байна. 

Өнгөрсөн сарын байдлаар зөвөлгөө мэдээллийн төвд хандсан 3200 гаруй иргэнд зөвлөгөө өгч, иргэдэд зориулсан Монгол улсын виз хүсэгчийн бүрдүүлэх материалын жагсаалтыг хувилан түгээсэн байна. Одоогийн байдлаар 104 орны 23600 гаруй гадаадын иргэн манай улсад ажиллаж амьдардаг юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.