Японы Нийгата мужийн төлөөлөгчид “Төмөрт транс”, “Түмэн төмөрт” болон “Экобус” “Улаанбаатар БҮК” компаниудтай танилцлаа.
2014.08.18

Японы Нийгата мужийн төмөрлөгийн мэргэжилтнүүд айлчиллаа

Өнөөдөр монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны санаачилгаар Японы Нийгата мужийн төлөөлөгчид өнөөдөр манай улсын төмөрийн бүтээгдэхүүн хийц үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрүүд болох “Төмөрт транс”, “Түмэн төмөрт” болон “Экобус” “Улаанбаатар БҮК” компаниудтай танилцлаа. 

Сүүлийн гурван жилд Нийгата муж нь  манай улсын төмөрлөгийн салбарын боловсон хүчинг Япон улсад суралцуулж, мэргэжил дээшлүүлэх тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм. Мөн энэ үеэр нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг “Түмэнтөмөрт” компаний урилгаар Японы Нийгата мужийн “Фүжики” компаний зочид ч ирсэн байлаа.

Нийгатагийн Их сургуулийн хүндэт профессор Такано маргааш Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль дээр машин механизм үйлдвэрлэлийн талаар лекц тавина.

Япон мэргэжилтнүүдийн хэлснээр Монголын төмөрлөгийн салбарыг хөгжүүлэхийн тулд хамгийн эхлээд хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбож, туршлага солилцож цаашдаа нягт хамтын ажиллагаа явуулах нь нэн түрүүнд хийх ёстой арга хэмжээ гэж онцлов.

Тиймээс цаашдаа боловсон хүчин солилцох асуудал зэрэг бусад асуудлыг илүү өргөжүүлнэ гэв. Тэд маргааш Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль дээр машин механизмын талаар лекц тавих ажээ