2021.12.14

Н.Наранбаатар: Байгалийн баялагаа боловсруулах хүнд үйлдвэр байхгүй гээд хэлчихэд буруудахгүй

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.14/ боллоо. Хурлаар Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Цаг үеэсээ хоцорсон хууль гэж харж байна. Гаднын жишгээс харахад хүнд үйлдвэрлэл нь хөгжсөн улс л хөгждөг. Байгалийн баялагаа үнэд хүргэх, нэмүү өртөг нэмэх, ажлын байр бий болгох, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах зайлшгүй шаардлагатай байна.

Энэ хууль боловсруулснаар ямар үр дүнд хүрэх вэ?

Ямар шалгуураар үйлдвэрүүдийг хүнд үйлдвэрлэлд тооцож байна вэ?

Одоогоор эрдэс баялагийн хэдэн хувийг түүхийгээр нь гаргаад байгаа вэ?

Хүнд үйлдвэрлэлд орон нутгийн оролцоо ямар байх вэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.