Төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийх үед хотын удирдлагууд энэ асуудлыг гишүүдэд тодорхой тайлбарлаж өгөв.
2014.10.22

Ийм төсөв батлагдвал Улаанбаатар хотын хэвийн үйл ажиллагаа алдагдана

Засгийн газраас өргөн барьсан 2015 оны Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар Нийслэл хот өөрийн урсгал зардал болон боловсрол, эрүүл мэндийн салбар дах 350 орчим тэрбум төгрөгийг өөрсдөө босгох болчихоод байгаа билээ. 

Хотыг удирдлагууд үүнийг ямар ч боломжгүй бөгөөд ийм төсөв баталвал Улаанбаатар хот өдөр тутмынхаа хэвийн үйл ажиллагаа явуулах аргагүй болно хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийх үед хотын удирдлагууд энэ асуудлыг гишүүдэд тодорхой тайлбарлаж өгөв.

Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл

“Урсгал зардлыг нийслэлийн төсөвт үүрүүлж болно гэж энэ төсөвт оруулж ирсэн нь буруу мэдээллээс болсон. Үүнийг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын дэд хороо анхаарч ажиллаж төсвийн үндсэн тэнцлийг буруу хянаж гаргаж байгааг тогтоох байх гэж бодож байна. Ингэж буруу тэнцэл гаргахыг хуулиар  хатуу хориглодог.

НИТХ-ын дарга Д.Баттулга

“Засгийн газрын өргөн барьсан төсвөөс хархад Нийслэл урсгал зардлаа гаргахаар байгаа. Ингэснээр нийслэлд өөрийн чиг үүрэгт хамаарах 18 чиг  үүрэгийнхээ 16 нь хэрэгжүүлэх 247 тэрбум төгрөг цох дутаж байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдана.