УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.10.17

Ц.Даваасүрэн: Шинэ сайд нар томилогдсоны дараа төсвийг батлахаас өөр аргагүй

УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр сайд нарыг томилох асуудал дээр МАН тав хүртэлх хоногийн завсарлага авлаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна ?

Цаг хугацааны хувьд бол төсвийн хэлэлцүүлэг гээд хуулийн хугацаатай тулгамдсан бол ажил хүлээж байна. Төсөв өргөн баригдах дахиад эргүүлж Засгийн газрын зүгээс шинэ бүтэцтэй холбогдуулан оролдох шаардлагатай. Сайд нарыг батлагдсаны дараа төслийн төсөв эргэн хэлэлцэгдэх болоод байна. Гэтэл батлахад нэг сарын хугацаа л байна. Энэ нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж болзошгүй ийм байдал ажиглагдсан.

-10 сарын нэгнээс өмнө төсвийн хуулийг өргөн барих ёстой. Засгийн газар хэлэлцүүлж амжаагүй буцаан татсан. Дахин шинэ бүрэлдэхүүнээрээ төсвийн хуулиа оруулж ирэхэд хуулийн заалт бас зөрчигдөж байна уу?

Үгүй энэ бол зөрчигдөхгүй. Яагаад гэвэл эхний хуулийн төслөө өргөн барьсан. Энэ явцад шинэ нөхцөл байдал үүсээд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох шаардлага гарсан учраас бид нар буцаасан байгаа. Учир нь шинээр бий болж байгаа яамдын сайд нар буюу төсвийн ерөнхийлөн захирагч нар бусад татан буугдсан төсвийг нэгтгэх асуудал гарч ирж байна. Тиймээс зайлшгүй шинэ сайд нар томилогдсоны дараа төсвийг батлахаас өөр аргагүй.

-11 сарын 15 ны дотор төсвийн хууль батлагдах ёстой. Дөрвөн шатны хэлэлцүүлгээр дамжина. Сайд нарыг томилох хугацаа хойшлогдоод байгаа нь сөргөөр нөлөөлөх тал бий юу. Хуулийг хугацаандаа батлах боломж байх болов уу?

Завсарлага авснаар хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх гол шалтгаан нь болоод байна л даа. Хойшлох тусам төсвийн нарийн хэлэлцэх боломж цаг хугацааны хувьд хязгаарлагдана. Одоогийн байдлаар нэг сарын хугацаа л үлдсэн. Ирэх долоо хоногийн тав дахь гэхэд эхний хэлэлцүүлгээ хийж эхлэхгүй бол төсвийн хэлэлцүүлэг чанартай, нухацтай болгоход  нөхцөл байдал хүндрэлтэй болно.

-Өмнөх төсвийн хуулийг харсан байх. Татварыг их нэмсэн, ард түмэнд ачаалал өгөхөөр хууль байна лээ гэж үзсэн гишүүд байсан. Таны хувьд ямар бодолтой байна ?

                   -Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү