"Оюутны 70 мянгыг үргэлжлүүлэн олгоно" - дээрхи бичлэгээс үзнэ үү
2014.10.22

Хувийн цэцэрлэг, сургуулийн урсгал зардлуудыг өгөхгүй гэсэн зүйл байхгүй

Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2015 оны Монгол улсын төсвийн тухай хуулийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

БСШУ-ын сайд Л.Гантөмөр өөрийн хариуцдаг салбартай холбоотой төсвийн асуудлаар гишүүдийн асуусан асуултад хариулсаныг багцлан хүргэж байна.

Оюутны 70 мянгыг үргэлжлүүлэн олгоно

Их, дээд сургуулийн оюутнуудад олгодог 70 200 төгрөгийн үндэсний тэтгэлгийг 2015 онд үргэлжлүүлэн олгоно. Үндэсний тэтгэлгийг олгохдоо оюутны голч оноо болон тухайн сургуулийн төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангаддаг гэсэн үзүүлэлтүүдийг харгалзах үзнэ. Салбарын яам 2 болон түүнээс дээш голч оноотой оюутнуудыг үндэсний тэтгэлэгт хамруулах бодлого барьж байна. Ингэснээр тэтгэлэг авах оюутнуудын тоо тодорхой хэмжээгээр багасч, 2015 онд 101 мянга орчим оюутан үндэсний тэтгэлэгт хамрагдах тооцоог бий./Бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү/

Хувийн цэцэрлэгийн урсгал зардлуудыг өгөхгүй гэсэн нэг ч ойлголт байхгүй

Хувийн цэцэрлэгийн урсгал зардлуудыг өгөхгүй гэсэн нэг ч ойлголт энэ төсөвт тусаагүй байгаа шүү. Хүмүүст буруу ойлголт төрүүлж болохгүй. Ирэх жил 82 шинэ цэцэрлэг нэмэгдэхээр урсгал зардлаа өгсөн. Энэ 82 дотор хувийн цэцэрлэг ч орж байгаа.Урсгал зардлыг хувьд 3- 5 хүртэл сая төгрөгийн төлбөртэй сургууль урсгал зардлынхаа 60 хувийг, 10 саяаас дээш төлбөртэй сургууль 20 хувийг авна гэсэн санал оруулж байгаа. /Бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү/

Орон нутагт тодорхой эрхүүдийг шилжүүлж байгаа

/Бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү/

Би 11 дэх удаагаа төсвийг хэлэлцэж  байна. Жил бүрийн төсөв л татварын “оролддог” байсан. Энэ жилийн төсвийн онцлог бол татварын асуудлыг огт хөндөөгүй юм. Мөн бид энэ жилийн төсвөөр орон нутагт тодорхой эрх мэдлийг шилжүүлье гэсэн нь онцлогтой.