Сүхбаатар аймгийн хүүхдийн IV чуулган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Хүүхдийн төлөө үндэсний газар
2014.10.17

Сүхбаатар аймгийн хүүхдийн IV чуулган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

“Сүхбаатарын хүүхдүүд-Бид оролцъё, хөгжье” аймгийн хүүхдийн IV чуулган 2014 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Чуулганд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, 13 сумын Засаг дарга, аймаг сумдын сурагчдын төлөөлөл, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, хүн ам зүйн мэргэжилтнүүд нийт 150 гаруй хүн оролцлоо.

Чуулганаар хүүхдийн нэгдсэн зөвлөлийг шинэчлэн байгуулахаар нэр дэвшүүлэхэд нийт 20 гаруй мөрийн хөтөлбөр ирснээс 9 мөрийн хөтөлбөр шалгарч нэгдсэн зөвлөл 9 гишүүнтэйгээр шинэчлэгдэж чуулганы үеэр удирдагчаа сонголоо. Мөн аймгийн “Хүүхдийн элч”-ээр 10 гаруй хүн нэр дэвшсэнээс 6 хүнийг сонгож нээлттэй санал хурааснаар чуулганы төлөөлөгчид 3 хүнийг аймгийн “Хүүхдийн элч”-ээр сонголоо. 

Чуулганаар : Миний гэр бүлийн орчин, Миний хамгааллын орчин, Миний манлайллын орчин, Миний хөгжлийн орчин гэсэн 4 салбар хуралдаан зохион байгуулж хамтын шийдвэр гаргаснаа сонордуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын асуудлаар бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч бүх талуудад хандан УРИАЛГА гаргалаа.
                      Сүхбаатар аймаг Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс