Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо тэргүүнээ сонгоно
2016.01.15

Нэр дэвшигч эмэгтэйчүүд батламжаа гардаж авлаа

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган ирэх даваа гарагт Төрийн ордонд болно. Таван жилийн дараа болж буй уг хуралдаанаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгууль болох юм байна. 

Уг холбооны тэргүүнээр одоо ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй бөгөөд улс төрөөс завсарлага авах гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл тус холбооны тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслол дөнгөж сая боллоо. 

Уг албан тушаалд нийт 11 эмэгтэй нэр дэвшсэнээс З.Нарантуяа нэр дэвшигч нэрээ татсан учир 10 хүнд батламж гардууллаа. Тодруулбал, Л.Нармандах- АЭХ-ны дэд тэргүүн, С.Одонтуяа- УИХ-ын гишүүн, Г.Хажидмаа, Г.Байгальмаа- УИХ-ын даргын зөвлөх, Барилга хот байгуулалтын дэд сайд асан, Л.Эрдэнэчимэг- УИХ-ын гишүүн, Б.Ургамалцэцэг- БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх, И.Нарантуяа- Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга, Ц.Одонтунгалаг- НИТХ-ын тэргүүлэгч, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нар батламжаа гардлаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нь  21 аймаг есөн дүүрэгт салбар зөвлөлтэй, 98000 гаруй гишүүнтэй, намын бүх шатны шийдвэр гаргах төвшинд төлөөлөлтэй болжээ.