25 жилийн бүтээн байгуулалтыг гэрэл зургаас тольдов
2015.12.09

25 жилийн бүтээн байгуулалтыг гэрэл зургаас тольдов

Үндэсний ардчилсан нам, Социал демократ нам, Шашинтны ардчилсан нам, Уламжлал сэргэн мандлын нам зэрэг ардчилсан чиг баримжаатай намууд нэгдэн өдгөөгийн Ардчилсан намыг байгуулсан арванхоёрдугаар сарын 6 бол Ардчилсан намын гишүүдийн баярын өдөр билээ.

Ардчилсан нам байгуулагдсан өдөрт эориулсан “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Баганат танхимд өнгөрсөн ням гарагт нээсэн бөгөөд өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд уг үзэсгэлэнг үзэн сонирхов. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар, Гамма агентлагтай хамтран дэлгэсэн уг үзэсгэлэнгээс өнгөрсөн 25 жилийн дотор Монгол Улс хэрхэн хөгжиж, ямар бүтээн байгуулалт өрнөснийг тольдож болох аж.

Үзэсгэлэнгийн талаар АН- ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил нэлээдих. 2012-2015 онд л гэхэд Чингис бондын хөрөнгөөр маш олон бүтээн байгуулалт хийснийг энэ үзэсгэлэнгээс харж болно.

Тухайлбал,    гудамж төслийг хүн бүр мэднэ , найман хувийн зээлийн хүрээнд орон сууцны олон хороолол боссон. Мөн төрийн үйлчилгээний ТҮЦ машиныг хэрэглээнд нэвтрүүлж, 46 төрлийн үйлчилгээг энэ машинаас авдаг болсон. Зөвхөн өнгөрсөн  гурван жил гаруйн хугацаанд 2566 км зам тавьсан нь өмнөх 15 жилийн хугацаанд тавьсан замаас гурав дахин илүү байгаа юм. Энэ бүхнийг баримтжуулсан гэрэл зургуудыг дэлгэж, Монгол Улсын хөгжил, өөрчлөлтийг гэрэл зургаар харьцуулж харуулахыг оролдсон” гэв.