Л.Гантөмөр: Боловсролын салбарт хувийн хэвшлийнхэн ихээхэн дэм болж байна
Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Хичээлийн шинэ жил эхэллээ. Боловсролын салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийв?
Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол хамрагдах хүүхдүүдийн тоог 80 хувьд хүргэхээр ажиллаж байна. Мөн бага боловсролын салбарын шинэчлэлийн асуудлаар өнгөрсөн хугацаанд эрдэмтдийг ажиллуулж, багш нараасаа санал авч, туршилт хийн, сурах бичгийг нь зохиохын зэрэгцээ багш нараа бэлдлээ.
Ингээд бага боловсролын хичээлийн шинэ хөтөлбөрийг эхлүүлж байна. Тэрчлэн дээд боловсролын шинэ хөтөлбөрийг сургууль бүр өөрийн нөөц бололцоогоороо боловсруулж гаргалаа. Ерөнхий чиглэлийг нь яамнаас гаргасан.
Чадвар олгох, чаддаг байх сургалтын хөтөлбөртэй болохын зэрэгцээ мэргэжил нь нийгэмд хувирдаг, ажлын байрыг өөрөө бий болгодог байх чиглэлийн дагуу хөтөлбөр боловсруулагдсан. Ийм онцлогтойгоор хичээлийн шинэ жилийг угтаж байна.
-Дээд боловсролын сургалтын хөтөлбөр яг ямар болж байгаа гэсэн үг вэ?
Ингэснээр нарийн мэргэжлийн сургалт өрсөлдөөнтэй, сонголттой, нээлттэй үлдэж байгаа юм. Яамны зүгээс өгсөн зарчим гэвэл суурь сургалтыг чиглүүлж өгсөн. Тухайлбал, Монголын түүх, философийн хичээлийг заавал үзнэ гэдэг ч юм уу. Энэ нь 120 кредитийг эзлэх бөгөөд багахан хувьтай байна гэж ойлгож болно.
ЮНЕСКО-гийн зарчмаар хэт задарсан байсан мэргэжлийн тоог цөөлж байна. Элсэлтийг хөтөлбөрөөр авч байна. Жишээлбэл, нийгмийн ухааны чиглэлээр явах хүүхэд нарийн мэргэжил сонгохгүй. Энэ чиглэлээрээ элсэлтэд ороод хоёрдугаар курсээсээ нарийн мэргэжлийн хичээлийн сонголтыг хийнэ.
Авах ёстой мэргэжлийг цөөлж тэр нь хувирдаг байх боломжийг олгож байгаа. Хөтөлбөрийг гаргахдаа нэгдүгээрт шинжлэх ухаан. Хоёрдугаарт туршлага, гуравдугаарт амьдрал, дөрөвдүгээрт дэлхийн тэргүүлэх технологи нэвтрүүл гэсэн чиглэл өгөөд амжилттай ажиллалаа.
Урьд нь сургалтын хөтөлбөрийг зөвхөн яамны түвшинд хийдэг байлаа. Энэ нь хэт хязгаарлагдмал байсан. Тухайн сургуулийн сайн багшид түшиглэж бас давуу талыг шингээж чаддаггүй байсан гэсэн үг.
-ЕБС-ын хувьд өмнөх жилүүдэд гарч байсан шүүмжлэлүүд өнөө жил ч давтагдаж байна. Анги дүүргэлт байх ёстой хэмжээнээсээ давсан, сургуулиудын хүрэлцээ муу гэх мэтээр. Энэ тохиолдолд гадны жишгээр туслах багштай болох шаардлагатай гэдэг асуудал ч яригдаж байна?
Алтан гахай жилээс хойш, хүүхдийн мөнгө олгодог болсноор хүн амын өсөлт эрс нэмэгдсэн. Өнөө жил
Шинэ хичлээлийн улиралд 59 мянга 350 хүүхэд шинээр сургуульд оржээ
буюу бараг 60 мянган хүүхэд сургуульд шинээр орж байна. Өнгөрсөн жилээс найман мянган хүүхдээр нэмэгдэж байгаа юм.
Тиймээс хүүхдийн сурах орчинг бүрдүүлэх, анги танхим нэмэх бэлтгэлийг эрчимтэй хийсэн. Хичээлийн хуваарь, анги танхимаас эхлээд хүндрэлтэй асуудал олон байгаа
. Нэг ч хүүхэд үлдээлгүй элсэлтээ авч чадаж байна. Ойрын жилүүдэд 60 мянган хүүхэд гэдэг тоо тогтвортой байх юм байна. Энэ тогтворжилт дээр үндэслээд зарим арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал, 82 байршилд шинээр сургууль цэцэрлэгийг концессийн гэрээгээр барих асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яаман дээр хэлэлцээд шийдвэрлэлээ.
Өнөө жил 59 мянга 350 хүүхэд буюу бараг 60 мянган хүүхэд сургуульд шинээр орж байна.
Хөрөнгө оруулагчид нь саналаа өгчихсөн байна. Ирэх хоёр жилийн хугацаанд барилгажилтын ажлыгдуусгах төлөвлөгөө бий. Яг өнөө жилийн хувьд 18 сургууль, 45 цэцэрлэг, 24 дотуур байр, зургаан спорт заал ашиглалтад орно. Өнгөрсөн хугацаанд бараг 150 хувийн цэцэрлэг ашиглалтад орсон байна.
ЕБС-ийн түвшинд ч ижил. Ер нь боловсролын салбарт хувийн сургууль, цэцэрлэг ихээхэн дэм болж байна. Багш, ажилтнуудын асуудал гээд бүгд яамны анхаарлын төвд
байгаа.
-Өнөө жил 145 цэцэрлэг хүлээж авах байснаас бараг 100 цэцэрлэгийн ажил огт эхлээгүй гэдэг яриа гарсан байна?
Төсвийн тодотголоор 99 барилгын асуудал шийдэгдсэн. Тодотголыг өнгөрсөн зургадугаар сард хийсэн шүү дээ. Харин тодотгол хийгдсэнээс хойш 37 барилга зураг төсөлгүй байсан. Тиймээс бүгдэд нь жишиг зургаа өгөөд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээг хийн ажиллаж байна.
Гэхдээ төсвийн жил есдүгээр сарын нэгэнд дуусахгүй шүү дээ. Төсвийн жил арванхоёрдугаар сарын 31- нд дуусдаг. Төсвийн жилдээ хөрөнгө.оруулалт хийгддэг зарчимтай. Харин барилга барих, баригдаж буй барилгыг хянах ажил Боловсролын сайдаас холдож Барилга, хот байгуулалтын яам руу шилжсэн.
Хүмүүсийн яриад байгаа төлөвлөгөөт барилгууд баригдаагүй гэдэг асуудал бол өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэх ажил л зургадугаар сараас эхэллээ. Хуулиараа зураг төслийн тендер зарлах гэхэд л хоёр сарын хугацааг авч байна.
-Хэд хэдэн сургуулийн барилгыг буулгасан. Шинэ барилга барих гэсээр хэдэн оныг үдэж байна. Төсөв мөнгө, тендерээ шийдчихээд барилгыг нурааж болдоггүй юм уу?
Сургууль буулгах асуудлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нэг л өдөр шийдчихдэг. Сургуулийн барилгыг акталлаа гэснээс хойш арга хэмжээ авдаг уламжлал тогтчихоод байна. Ер нь хөрөнгө мөнгийг нь шийдчихээд барилгыг буулгадаг байх саналыг бид байнга гаргадаг.
Шинэчилсэн хөтөлбөрөөр авах ёстой мэргэжлийн тоог цөөлж хувирдаг байх боломжийг оюутнуудад олгож байгаа юм.
Гэхдээ олон мянган хүүхдийн амь насны асуудал хөндөгддөг учраас дээрх санааг хүчтэй дэвшүүлэх боломжгүй. Гуравдугаар сургуулийн барилгын ажил эхэлсэн бол арваннэгдүгээр сургуулийн тендер зарлагдсан байгаа.
Мөн 11 сургуулийг өнгөрсөн хавар акталсан. Гэтэл шинэчлэн барих төсөв, мөнгө байхгүй. Концессийн гэрээ батлагдвал ирэх жил хүлээж авах боломжтой болно.
-Жилийн жилд л сургалтын төлбөртэй холбоотой асуудал босдог. Асуудалтай холбогдуулан яамнаас ямар нэгэн арга хэмжээ авах боломж бий юу?
Аль болох сургалтаас гадуур орлоготой болооч ээ гэсэн шаардлага, хүсэлтийг байнга тавьж байгаа. Тэгж байж дээд боловсролын, эрдэм шинжилгээний байгууллага болно гэж хэлдэг. Сургалтын төлбөрт дулдуйдна гэдэг нь мэргэжлийн сургуулийн түвшинд ажиллаж байна гэсэн үг.
Нөгөө талдаа сургалтын төлбөрийг бага байлгах гээд ажиллаад байвал сөрөг үр дагавар ихтэй. Сургуулийн байр, сургалтын орчин, эдийн засагт нь ачаалал үүсдэг нь үнэн. Олон арван мянган ажилтантай, олон зуун мянган оролцогчтой салбар учраас гэнэтийн шийдвэр гаргаж ажиллах нь олон эрсдэлтэй тулгарна.
Хуулиараа ч салбарын сайд нь сургалтын хийгээд дотуур байрны төлбөр дээр оролцох эрх байхгүй. Үнэ нэмж байгааг зогсоох хуулийн эрх мэдэл ч надад байдаггүй. Тэгэхээр асуудлыг удирддаг хүмүүст нь сургалтын төлбөрөө байж болох хамгийн бага хувиар нэмээрэй гэж уриалж байгаа.
-Баруун аймгуудад сурах бичиг очоогүй гэсэн мэдээлэл гарсан. Сурах бичгийн тухайд асуудал ямар байгаа бол?
Бүх сурах бичгийг хэвлээд орон нутаг руу илгээсэн. Замдаа саатсан байвал тухайн аймгийн ажилтнуудтай холбоотой байх. Нийт хоёр сая 190 мянган сурах бичиг хэвлэгдэн гарсан.
Ингээд бага ангийн сурагчдын сурах бичиг үнэгүй тараагдах бол дунд ангийн сурах бичгийн 40 хувь нь үнэгүй, 40 хувь нь түрээсээр хүрнэ. Үлдсэн 20 хувийг нь амьдралын боломжтой айлын хүүхдүүд худалдаж авах бөгөөд үнэ нь өнгөрсөн жил худалдаанд гарсан хэвээрээ байгаа.
-Сургууль эхлэхээр хувцасны хэрүүл байнга дагадаг болсон. Чанаргүй, өнгө үзэмж муутай, үнэтэй гэх мэтээр?
Дүрэмт хувцастай байхыг хуулиар заагаад өгчихсөн. Ямар дүрэмт хувцастай байхыг Засгийн газраас “үндэсний үйлдвэрлэлд оёсон байна” гээд тодотгочихсон. Чанарын асуудлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцна.
Би үүнийг хариуцлагатайгаар хэлье. Хүмүүсийн яриад байгаагаар “дүрэмт хувцсыг больё" гээд хэлчихвэл бөөн асуудал үүснэ. Хямд байхыг нь бодоод “Хятадаас авч байя” гэвэл бүр ч том асуудал үүснэ.
Монголчууд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж байвал ядаж л сурагчдынхаа дүрэмт хувцасыг оёод араас ,нь хэл ам гардаггүй болох шаардлага байна.
Хүмүүсийн яриад байгаагаар “дүрэмт хувцсыг больё" гээд хэлчихвэл бөөн асуудал үүснэ.
-Саяхан Хятадын дарга ирэхдээ олон яамтай хамтарч ажиллахаар болсон. Хоёр орон боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрхэн хамтран ажиллахаар болов?
Нэн тэргүүнд урд хөршид мянган оюутан сургахаар боллоо. Мөн шинжлэх ухааны хамтын ажиллагааг дээд түвшинд гаргахаар тохирч үүргийн лаборатори байгуулна. Үүнтэй холбоотойгоор инновацийн инкубаторыг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийхээр болсон.
Цаашлаад Монголын шинжлэх ухааны паркийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж ажиллах боломж байна гэдгээ мэдэгдсэн. Дээр нь шинжлэх ухааны хот буюу оюутны хотхон байгуулах ажилд гар бие оролцохоо мэдэгдсэн. Тэрчлэн 50 сая ам.долларыг боловсролын мэдээллийн технологийн дэвшилд буюу “Шинэ зууны боловсрол” хөтөлбөрт олгохоор боллоо.
Үүгээр багш нарын компьютер, интернетийн орчинг шийдэх боломжтой болж байгаа юм. Гэх мэтчилэн нэлээд олон асуудал дээр хамтарч ажиллахаар болсон.
-Харин В.Путины айлчлалын хүрээнд ямар асуудлууд хөндөгдсөн бол?
Мөн л хойд хөршид суралцах оюутны тоог мянгад хүргэх саналыг тавьсан. Албан ёсны гэрээгээр 250 оюутан сургах боломжтой. Орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх системийг боловсруулах саналыг мөн тавилаа. Шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая гэж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр оронд хүний нөөц нь байгаа ч орчин нь алга.
Тэгэхээр шинжлэх ухааны хамтын ажиллагааны дэд бүтцийг гаргах ажлыг хийж эрдэмтэн солилцооны ажлыг эхлүүлье гэсэн. Оросын тал ч энэ саналыг дэмжиж байгаа. Мөн Эрдэнэт хот байна. Үйлдвэр нь 30-40 жил яваад дуусна. Иргэд нь цаашид яаж амьдрах вэ гэдэг асуудал бий. Эрдэнэт үйлдвэр бол уул уурхай судлалын бэлэн бүтээгдэхүүн.
Тиймээс уул уурхайн институт байгуулъя. Чадвал Уул уурхайн их сургууль байгуулъя гэж байгаа