С.Бямбацогт гишүүн цэцэрлэг бариулахыг хүслээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2014.09.01

С.Бямбацогт гишүүн цэцэрлэг бариулахыг хүслээ

Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэл эцэг эхчүүдэд хүндрэл чирэгдэл ихээр учруулж байгааг хүн бүхэн шагшиж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хүртэл “Цэцэг тарьж мөнгө үрж байхаар цэцэрлэг бариасай. Цэцэрлэгт бүртгүүлэх улам л хэцүү болжээ” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ.

2014-2015 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 1112 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж, нийт 201967 хүүхэд цэцэрлэгт хамрагдана хэмээн нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн.

Хэдийгээр өнгөрсөн онтой харьцуулахад энэ нь 45 цэцэрлэг, 8200 хүүхдээр нэмэгдсэн тоо ч 30 орчим мянган хүүхэд цэцэрлэгт орж чадалгүй гэртээ цоожлуулна гэсэн үг.

Хэрэв хүрэлцээтэй цэцэрлэг байсан бол ээж, аавууд яалаа гэж хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд шөнөжин гадаа дугаарлах билээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын халаглах ч зөв юм. Хотын гудамжинд цэцэг тарих нь өнгө үзэмж нэмж байгаа ч үүнд зарцуулсан мөнгөөрөө цэцэрлэг барих төсвийг зузаатгах нь мэдээж илүү үр өгөөжтэй.