2014.08.29

С.Ганбаатар: Хүүхэд харах үйлчилгээг яаралтай нэвтрүүлэх нь чухал

Улсын болон хувийн цэцэрлэгт хүүхдээ өгч чадахгүйгээс болж ажлын байргүй байгаа ээжүүд олон байна. Улаанбаатар хотын хэмжээнд 28  мянган хүүхэд, үндэсний хэмжээнд 55 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй байна.  

Харин залуу гэр бүл, дундаас доош орлоготой болон өрх толгойлсон гэр бүлүүд хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөхийн тулд 300 мянган төгрөг шаардлагатай байна.

Хэрвээ хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдвал ээж нарт ажлын байр нэгээр нэмэгдэх давуу тал гарч ирж байгаа юм.  Харин хуулийн төсөл санаачлагчдын хэлж байгаагаар жилдээ 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж үзлээ.  

Тэдний нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эхний ээлжинд хуулиараа цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхдүүдэд цэцэрлэгийн стандарт биш түүнээс доогуурх хүүхэд харах үйлчилгээний стандарт гаргах хэрэгтэй. Үүгээр амьсгаа авч 5-10 жил болсны дараагаар дэлхийн стандарт руу шилжих нь зүйтэй” гэлээ.

Гэртээ хараа хяналтгүй байгаагаас болж гэмтэж бэртэх, гэртэйгээ шатах зэрэг хүүхдийн тоо нэмэгдэж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газраас сануулж байгаа.  Гэсэн хэдий ч хоногийнхоо хоолыг олохын тулд бага орлоготой айл өрхүүд бага насны хүүхдээ ганцааранг нь эсвэл, 10-аас доош насны хүүхдээр харгалзуулан үлдээдэг. 

Тиймээс “Хүүхэд харах тухай” хуулийн төсөл зайлшгүй хэрэгтэй гэж иргэд хэлж байна