Баярсайхан.Ц Энхтүвшин.Ө Бат-Эрдэнэ.Б Бямбацогт.С Бакей.А Ганбаатар.С 2015.01.30

Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн 73.8 хувь нь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд Засгийн газрын баталгаа гаргах талаар хөндсөн юм байна. Өрийн удирдлагын хуулийн төслийн талаарх гишүүдийн байр суурийг товчлон хүргэе.

Ц.Баярсайхан:

С.Бямбацогт:

-Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш 2012 оныг хүртэлх хугацаанд харьцангуй хөнгөлөлттэй, урт хугацаатай, хүү багатай зээл авдаг байсан. 2012 оноос хойш арилжааны, богино хугацаатай, өндөр хүүтэй нэлээд хүнд нөхцөлтэй зээл авдаг болсон. Энэ асуудлыг ярих цаг нь болсон. Өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 9.7 тэрбум ам.доллар, нэг хүнд ноогдох зээлийн хэмжээ зургаан сая төгрөг болсон. Дээрээс нь аж ахуйн нэгж байгууллага нь хоорондоо өртэй, иргэд нь тэтгэвэр, цалингийн зээл гээд бүхэлдээ өрийн сүлжээнд холбогдчихсон байгаа. Улс маань эхлээд Өрийн удирдлагын тухай хуулиа боловсруулж баталж, өр зээлээ ямархуу байдалтай авах, зарцуулах, эргэн төлж байх асуудлаа шийдэх нь зөв. 

С.Ганбаатар:

-Засгийн газар Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц зээл авах тохиолдолд энэхүү зээлийн нөхцөл, хугацааг Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр шийднэ гэсэн байна. Нөлөөлөхүйц гэж яг ямар хэмжээг хэлж байна вэ. Тухайн төсөл арга хэмжээний төр лөөс хамааран ТЭЗҮ-г хийсэн байх гэж бай гаа. Дээр нь сайн, муу өр гэж байдаггүй. Өрийг сайн зүйлд зарцуулж байна уу, саар зүйлд зарцуулж байна уу гэдэг нь гол асуудал. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр сайн төслийг барьж авах хэрэгтэй. 

А.Бакей:

-Зээл авна гэдэг эрсдэлтэй алхам. Гэхдээ айгаад огт зээл авахгүй байх нь ч хаашаа юм. Өрийн удирдлагын тухай биеэ даасан хуультай болох ёстой. Зээл аваад түүнийгээ үр дүнтэй, зөв ашиглавал эдийн засагт хэрэгтэй. Харин эсрэгээрээ буруу зүйлд үрэн таран хийвэл хямрал болно. Засгийн газраас өрийн баталгаа гаргана. Энэ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа Эргээд төсөвт дарамт учруулна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас ямар төсөлд хэдэн төгрөгийн баталгаа гаргасан байдаг юм бэ. Дээрх баталгаа нь хэр эрсдэлтэй байсан тухай мэдээлэл хэрэгтэй байна. 

Сангийн дэд сайд С.Пүрэв: 
-Өнөөдрийн байдлаар долоон чиглэлээр Засгийн газрын баталгаа гаргасан байна. “Хөгжлийн банк”-инд дөрөв, МИАТ компанид 2.5 их наяд төгрөгийн нэг баталгаа гаргасан. “Хөгжлийн банк”-ных олон улсын хөрөнгө оруулагчдад зориулсан байсан. Японы олон улсын хөрөнгө оруулагч Хятадын Хөгжлийн банкинд хэрэгжүүлсэн төсөлд Засгийн газрын баталгаа гаргасан байна. Үүнээс МИАТ-ийн баталгаа өөрөө хариуцаад төлөх ёстой. Үр дүн гэхээсээ илүүтэй эргэн төлөгдөх чадварын хувьд МИАТ дээр жаахан асуудал байгаа. 

Ө.Энхтүвшин:

-Төсвийн тогтвортой байд- лын хуульд улсын өрийн талаар зургаан тодорхойлолт бий. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын өрийг хасчихаад дахин өр тавих боломж нээгдлээ гэж хараад байгаа юм биш биз. Тэгвэл энэ тун хэцүү байдалд орно шүү. Санхүүгийн түрээс гэж чухам юу вэ. Улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монголбанкны гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд өр үүсгэж болно гэсэн асуудал хөндөг- дөж байна. Энэ болохгүй зүйл. Монголбанк валютаа дуусгачихлаа, одоо гадаадаас өр тавих хэрэгтэй гэж ярьж болохгүй. Сон гуулийн өмнө валютын ханшийг барих нэрийдлээр янз бүрийн зүйл хийх вий. 

 Б.Бат-Эрдэнэ