Ёслолын ажиллагаанд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын зөвлөх О.Эрдэнэчимэг, МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нар оролцлоо.
Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “…Ердийн ипотекийн зээлийн хүү 8 хувьтай байгаа бол нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй энэ зээлийн хүү 6 хувиас хэтрэхгүй. Бас нэг онцлог нь байр авах батламжаа авсан албан хаагчид 100 хувь дууссан, ашиглалтад ороход бэлэн, чанарын шаардлага хангасан орон сууцнаас өөрсдөө байраа сонгох боломжтой юм.
Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, цэвэрлэх байгууламж зэрэг 11 байгууллагын төлөөлөл эхний ээлжинд энэхүү нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох хөтөлбөрт хамрагдах юм. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтэд маш сайн хяналт тавьж ажилласан. Нийслэлчүүдийг утаагүй өвөлжихөд болон цар тахлын энэ үед сайн ажиллаж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад урам, дэмжлэг болно” гэв.
Эх сурвалж: