Эрдэнэ.С 2015.02.03 | Телевиз: NBS

С.Эрдэнэ: Энэ онд 70 гаруй сургууль цэцэрлэг барина

Энэ онд улсын хэмжээнд концессийн гэрээгээр болон тусламж дэмжлэгээр 70 гаруй сургууль цэцэрлэг барина гэж мэдэгдлээ.

Засгийн газар хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч гэлээ сургууль цэцэрлэгийн барилгыг барих шийдвэрийг өмнөх жилийнхээс нэмэхгүй юмаа гэхэд багасгахгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Боловсролын яамнаас 21 сургууль, цэцэрлэгийг барина гэж баталсан байгаа. Мөн түүнчлэн концессийн гэрээгээр нэмэгдээд 70 гаруй цэцэрлэг сургууль баригдахаар төлөвлөж байна. Хэдий эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч гэлээ сургууль цэцэрлэг барих мөн хүүхдийн хүмүүжих эрүүл аюулгүй байдлыг орчныг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж ажиллах нь гол нь юм.