Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2015.03.23

Нүүрсний экспорт 17.4 хувиар буурчээ

Улсын төсвийн гуравны нэг, улсын нийт экспортын 40 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн нүүрсний салбарын уналт үргэжилсээр байна.

Энэ оны эхний хоёр сард  нүүрсний экспорт 17.4 хувиар буурчээ.  Монгол Улс он гарсаар 1.7 сая тонн нүүрс экспортолсон мэдээлэл байна.Өнгөрсөн жилийн аравдугаар сард Хятад улс импортын нүүрсний татвараа өсгөх шийдвэр гаргасан. Үүнээс хойш Монголын нүүрсний хилийн үнэ 32 хувиар унажээ.

Өнөөдрийн байдлаар нэг тонн коксжих нүүрсний үнэ 50 мянган төгрөг буюу 25 ам. доллартой тэнцэж буй. Нүүрсний үнийн уналтад тээвэрлэлтийн асуудал багагүй нөлөөлдөг  талаар салбарынхан нь ярьдаг. Нэг тонн нүүрсний үнэ 25 ам.доллар гэвэл үүний 17 ам.доллар нь тээвэрлэлтийн зардалд зарцуулагддаг юм байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү ?