Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.10.06

Д.Ганхуяг: Зэсийн баяжмал 2 дахин их өссөн үзүүлэлттэй байна

Уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 1.5 их наяд байхаар тооцоолсон.

Харамсалтай нь Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт тасарч нүүрсний ханш өсөөгүй гэдэг шалтгаанаар энэ салбараас олох төсвийн орлого буурах төлөвтэй болжээ. Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар төсөвлөсөн төсвийн 50 гаруй хувийг буюу 989,1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Уул уурхайн сайдын багцын орлого, нийт уул уурхайн салбарын ААН-үүдээс төлбөр хураамж татвараар төлсөн орлого найман сарын байдлаар 989.1 тэрбум төгрөгт хүрсэн. Экспортын дүнтэй харьцуулахад газрын тос 45,5 хувиар, зэсийн баяжмал 2 дахин их өссөн үзүүлэлттэй байгаа. Найман сарын байдлаар алтны олборлолт 5.9 тн, Монгол банкинд тушаасан алтны хэмжээ 7 тн-д хүрсэн” гэлээ.

Улсын төсвийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарыг орлогыг задалбал 13 хувийг нь алт, 43 хувийг нүүрс, 27 хувийг нь зэсийн баяжмалын экспортоос бүрдүүлэхээр тооцоолсон байна.

Уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс алт, газрын тосны экспорт өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлт ажиглагдав. Яамны зүгээс нүүрсний орлогын алдагдлыг зэс, газрын тосны орлогоос нөхнө гэж үзэж байгаа юм.

                        -Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү