2014.10.22

Ц.Даваасүрэн: Гадны хөрөнгө оруулалт гэхээр бүгд сайн биш

Ирэх оны төсөвт нүүрсний экспортын орлогоос улсын төсөв 217 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тусгажээ. Монгол улсын нүүрсний гол экспортлогч орон болох өмнөд хөрш нүүрсний импортын татвараа нэмэгдүүлсэн.

Энэ ч утгаараа нүүрсний экспортоос улсын төсөвт орох орлогын хэмжээ харилцан адилгүй гарах юм. Ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэх явцад энэ асуудал илүү тодорхой болно гэж албаны хүмүүс хэллээ.

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уналттай байгаагаас Монгол улсын уул уурхайн гол түүхий эд болох нүүрсний салбарт сүүлийн нэг жилийн хугацаанд гэгээ татсангүй.

Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “ Нүүрсний салбарын хувьд энэ чиглэлийг аваад явчих боловсон хүчин байдаг гэж би хардаг л даа. Үндэсний боловсон хүчинтэй. Зэс дээр ч гэсэн энэ асуудал боломжтой. Тэгэхгүй гадын хөрөнгө оруулалт гээд бүх зүйлийг нь сайн мэтээр ойлгуулаад, тархи угаагаад тэгээд ашиг, орлогоо алддаг тийм дүр төрх их болчихоод байна” гэж хэллээ.

 Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү