Донг А Сошио группийн төлөөлөгчдийг Г.Шийлэгдамба сайд хүлээн авч уулзлаа
Уулзалт боллоо
2015.04.02

Донг А Сошио группийн төлөөлөгчдийг Г.Шийлэгдамба сайд хүлээн авч уулзлаа

“Монголын Эм Иппекс Концерн” ХХК-тай БНСУ-ын Донг А Сошио групп хамтран эмийн төсөл хэрэгжүүлэн орчин үеийн өндөр технологитой эмийн үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар барилгын ажлаа эхлүүлээд байна.

Тиймээс хөрөнгө оруулагч Донг А Сошио группийн гадаад харилцааны хэлтсийн гүйцэтгэх захирал И Жун Бин болон Монголын Эм Иппекс Концерн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болормаа нарыг хүлээн авч уулзаж ашиглалтад орох үйлдвэрийнх нь талаар ярилцлаа.

Сайд Г.Шийлэгдамба “...салбарын яамны зүгээс эм, эмнэлгийн бүтээгдэхүүний хэрэгцээнд нэгдсэн байдлаар худалдан авалт хийж тогтвотрой хангалт, үнийн хувьд боломжийн болгох чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Импортоор эмийн хэрэгцээнийхээ дийлэнх хувийг хангаж байгаа манай улсад үйлдвэрлэл байгуулж байгаа учраас бодлогын түвшинд дэмжих тааламжтай цаг үе таарч байна” гэсэн юм.

Тэрбээр И Жун Бин шинэ үйлдвэр ашиглалтад орох үед импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх учраас БНСУ-аас “GMP” стандартын чанарын шаардлага хангасан техник тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэхийг сайдаас хүслээ.