Эрүүл мэнд Спортын сайд Г.Шийлэгдамба
2015.03.10

Элэгний С вирусыг эмчлэх эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ

Амь насанд хүрдэг элэгний вирусыг бүрэн устгах боломжтой болсон талаар эрүүл мэнд спортын яамнаас мэдэгдэж байна. АНУ-д үйлдвэрлэсэн элэгний С вирусын эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр Монголд нийлүүлэх  гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Энэ хавраас иргэдэд олгож эхлэх юм байна.

Эрүүл мэнд Спортын сайд Г.Шийлэгдамба: АНУ-д  ажлын айлчлал хийж Монголд нас баралтын шалтгаан болоод буй элэгний С вирусын эмийг монголд нийлүүлэх хэлэлцээр байгуулсанаа мэдээллээ.

Эрүүл мэнд Спортын сайд Г.Шийлэгдамба: 150-300 мянган   орчим хүний ямар нэг шатны элэгний өвчлөлтэй гэсэн байдаг. Эдгээр иргэдийн эрүүл мэндийн эмчилгээнд С вирусыг эмчлэх хамгийн сүүлийн үеийн олон улсын эмийн чанарын шаардлага хангасан “Харвони” хэмээх эмийг Монгол улсад оруулж ирэх  нөхцөлийг хангахад чиглэгдсэн шийдвэрийг гаргалаа.