Гадаадад эмчлүүлдэг иргэдтэй холбоотой асуудал
2015.02.10

Эрүүл мэндийн даатгал, эм, тогтолцоотой холбоотой асуудлаар өргөдлийн байнгын хороонд өргөдөл иржээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Эрүүл мэндийн даатгал, эм, тогтолцоотой холбоотой асуудлаар өргөдлийн байнгын хороонд өргөдөл иржээ. Асуудал байгаа бол иргэд нэгдэж өргөдлийн байнгын хороонд өргөдлөө ирүүлэх боломжтой гэлээ

Гадаадад эмчлүүлдэг иргэдтэй холбоотой асуудал байна. Гадаадад өнөөдөр 30 орчим өвчинтэй холбоотойгоор Монгол улсад эмчлэх боломжгүй гэсэн шалтгаанаар төр нэг ёсондоо тухайн өвчны өмнө буугаад өгсөн.  Амьд үлдэхийг бодож яах аргагүй гадагш явж байгаа.

Гадаадад эмчлүүлэх зардлын асуудлыг яах вэ гэсэн асуудал тулгараад байгаа. Уг нь хуулиараа 60% -ийг төлнө гэж байгаа боловч гэтэл өнөөдөр 5 сая төгрөг л өгч байгаа шүү дээ. Энэ асуудлыг хэлэлцүүлэгээр оруулах гээд явж байна. Эрүүл мэндийн хууль орсон сайн заалт байгаа  боловч сэтгэлд нийцэхгүй зүйл байгаа.