Өрхийн орлогоос нь хамааруулж, хүүхдийн ЭМД-ыг төр хариуцна
Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр бүх хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцахгүй, зөвхөн эмзэг, ядуу өрхийн хүүхдүүдийн даатгалыг төр хариуцах ёстой гэдэг саналыг ажлын хэсгээс гаргасан байна.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Хуучин төр хариуцаж байсан нэртэй боловч, сарын 670 төгрөг, жилдээ найман мянган төгрөгийг төлдөг байсан. Зорилтот бүлгийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг төр хариуцдаг, харин амьжиргааны боломжит түвшиний хүүхдүүдийг эцэг эх нь хариуцдаг байя гэсэн санал дэвшүүлсэн.
Ер нь нийт хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр өөрөө хариуцах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш. Ядуурлын шугамыг доогуур татах юм бол бага тоо гарна. Харин дээшлэх тусам хамрах тоо өснө. Засгийн газрын журам батлагдсаны дараа энэ босгыг тогтооно” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү