Монгол Улсад анх удаа үндэсний GMP гэрчилгээг “Айвико” тарилгын эмийн үйлдвэрт олголоо
Монгол Улсад анх удаа үндэсний GMP буюу эм үйлд­вэр­лэлийн зо­хистой да­дал гэрчилгээг өчигдөр ол­­го­лоо.
2015.01.28

Монгол Улсад анх удаа үндэсний GMP гэрчилгээг “Айвико” тарилгын эмийн үйлдвэрт олголоо

Монгол Улсад анх удаа үндэсний GMP буюу эм үйлд­вэр­лэлийн зо­хистой да­дал  гэрчилгээг өчигдөр ол­­го­лоо. Энэхүү гэрчилгээг Мон­гол, Англи, Австрали, Со­лон­гос, Тайванийн хөрөнгө оруу­лалт­тай ма­най улсын анх­ны тарилгын шин­гэний үйлд­вэр “Айвико” ком­панийн хамт олонд Эрүүл мэнд, спор­­тын сайд Г.Шийлэгдамба гар­­дуулсан юм. 

Үндэсний GMP буюу эм үйлдвэрлэлийн зо­хис­­той дадал  гэрчилгээг гар­дан авс­наар тус үйлдвэрийн бү­тээг­дэ­хүүн дэлхийн зах зээлд гарах нөх­­цөл бүрдэж байгаа аж. Ма­най улс тарилгын шингэнийг өм­нө нь үйлдвэрлэлийн бус эм­нэлгийн ор­чинд, эрүүл ахуйн стан­дарт шаард­лагыг үл хангах нөхцөлд хий­дэг байжээ. 

Мөн  тодорхой хувийг импортоор оруулж ирдэг байсан байна. Харин “Айвико” компани бай­гуу­­лагдсанаар эрүүл аюулгүй, ча­нарын баталгаатай олон ул­сын стандартад нийцсэн та­рилгын шингэнийг эх орон­доо үйлдвэрлэж эхэлсэн аж. Айвико компанид Үн­дэс­ний  GMP гэрчилгээ гар­дуулах ёслолд Хүний эмийн зөв­лө­лийн­хөн оролцож, баяр хүр­гэсэн юм. Энэ үеэр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба “Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр, Эрүүл мэнд, спортын сайдын ту­шаалаар Монгол Улсад анх удаа үндэсний GMP буюу эм үйлд­вэрлэлийн зохистой дадал  гэр­чилгээ, батламж гарсан. 

Ма­най улс эмийн хэрэгцээний 70-80 хувийг импортоор оруулж ирж буй өнөө үед үндэсний үйлд­вэр­лэгчдийг дэм­­жих, эмийн им­портыг ор­лох боломжийг цаа­шид нэ­мэг­дүү­лэх шаардлага зайлш­гүй бий. Энэхүү үйлсэд хувь нэм­рээ оруулж, Монгол Улсад анх удаа үндэсний GMP буюу эм үйлд­вэрлэлийн зохистой да­дал  гэр­чилгээг гардан авч бай­гаа та­рилгын шингэний үйлд­вэр “Ай­вико” компанийн хамт олонд баяр хүргэе. 

Эрүүл аюул­гүй, чанарын баталгаатай олон ул­­сын стандартад нийцсэн та­рилгын шингэнийг эх орондоо үйлд­вэрлэж байгаа нь эдийн за­сагт ч таатай нөхцлийг бий бол­гож мөнгөний урсгалыг га­даг­шаа бус дотооддоо үл­дээж байгаа нь онц их ач хол­богдолтой юм. Өнөөдрийн үйл явдал эрүүл мэндийн салбарт онц­лох үйл явдал болж байна. До­тооддоо үйлдвэрлэсэн эм, эмийн хэрэгслийн хамгийн гол давуу тал бол баталгаатай, найд­вартай, үнийн хувьд ч хямд байх боломжтой. Тэгэхээр цаа­шид дотооддоо эм, эмийн үйлд­вэр байгуулах нь илүү ач тустай байх болно” гэсэн юм. 

Үндэсний GMP буюу эм үйлд­вэрлэлийн зохистой дадал  гэр­чилгээг гардан авч буй тус үйлд­вэр анх байгуулагдахдаа 20 га­руй ажилтантай, үйлдвэрийн нэг шугамтай, жилд 10 гаруй нэр төрлийн 4.5 сая нэгж бү­тээг­дэхүүн үйлдвэрлэх хүчин ча­далтай бай­жээ. Харин өнөөд­рийн байдлаар тус үйлдвэр 100 га­руй ажилтантай, үйлдвэрийн хос шугам бүхий 28 нэр төр­лийн тарилгын шингэн, до­лоон нэрийн полипропилен сав­лагаатай тарилгын уусмал үйлд­вэрлэж байгаа юм байна. 

Ин­гэс­нээр дотоодын зах зээ­лийн 60-70 хувийг дангаараа хан­гадаг эх орны эм үйлдвэрийн сал­бар дахь томоохон үйлдвэр болон өргөжжээ. “Айвико” ком­пани 2011 онд шугамын өр­гөтгөл хийж Ампулийн үйлд­вэрийг барьж ашиглалтад оруул­жээ. Ингэснээр Монгол Улсад анх удаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ПП буюу по­липропилен савлагаа бүхий та­рилгын уусмалыг зах зээлд нэвт­рүүлсэн нь салбарын бо­лон хэрэглэгчдийн таашаалд нийц­сэн бүтээгдэхүүн болж чадсан байна. 

Өөрөөр хэлбэл, өвчин нам­даах эм бэлдмэлийг 100 хувь импортоор авдаг байсныг до­тооддоо үйлдвэрлэдэг бол­жээ. Ингэснээр хагалгааны үед өвчин намдаах, хавдрын өв­дөлтийг намдаах эмчилгээнд өр­гөн хэрэглэгдэх болсон байна. Мөн 2014 онд тус үйлдвэрийн чанарын хяналтын лабаратори нь MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж ажилласнаар Стандартчилал хэм­жил зүйн газраас магадлан ит­­гэмжлэгдсэн аж. 

Монголдоо анх­­д­агч “Айвико” компани 10 сая ампуль бүтээгдэхүүн үйлд­­вэрлэх хүчин чадалтай ч одоогийн байдлаар үйлд­вэ­рийнхээ 60 орчим хувийг ашиг­­лаж байгаа гэв. Хэрэв үйлдвэрээ 100 ашиглаж эхэлвэл до­тоодын хэрэгцээгээ 100 хувь хангах бүрэн боломжтой гэдгийг компанийн удирдлагууд дуулгаж байлаа. 

Тус компанийн хамт олон хүн ардынхаа эрүүлийг хамгаалах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж буй­гаас гадна нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ямагт тэргүүнд тавьж, компанийн удирдлагын зүгээс байнга анхаарал хандуулан шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр иржээ. Тухайлбал, 2006 оноос улсын болон орон нутгийн томоохон эмнэлгүүдэд ду­тагдалтай  байсан 50 ширхэг бөөр­­ний гемодиализийн аппа­рат бо­лон ус цэвэршүүлэх  төхөөрөм­жүү­­дийг хөгжингүй орнуудаас үе шаттай худалдан авч, үнэ төлбөргүй суурилуулжээ. 

Мөн эдгээр тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ, сур­гал­тыг өөрийн хөрөнгөөр одоо хүр­тэл шийдвэрлэж байгаа юм байна. Үндэсний GMP гэрчилгээ гар­дан авах үеэр тус компанийн за­хирал Л.Цэрэндоржийн сэт­гэгд­лийг сонслоо. Тэрбээр “Манай ком­панийн эрхэм зорилго бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хамгийн сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлэх, хамгийн чанартай эм бэлдмэлийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх билээ. 

Өнгөрсөн хугацаанд манай компанийн үйл ажиллагааг Мон­гол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хя­налтын газрын удирдлагууд бод­логоор дэмжиж ирсэн. Бид энэ гэрчилгээг авснаараа ча­нар­тай, аюулгүй, үйлдлийн өн­дөр идэв­х­тэй эм бэлдмэлээр ул­сын­­хаа хэрэглэгчдийг хангаад зог­­сохгүй цаашид Монгол Ул­сад үйлд­вэрлэсэн, монгол хү­ний гараар бүтээгдсэн эм бэлд­мэ­лийг экспортод гаргах боломж бүр­дэж байгаад баяртай байна. 

Ма­най компани таван ул­сын хө­рөнгө оруулалттай ч 100 хувь мон­голчууд ажилладаг юм. Бид­ний олон жилийн хичээнгүй, мятрашгүй, тууштай хөдөлмөрийн үр дүнд энэ гэрчилгээг гардан авч байна” хэмээлээ. Хүнд өвчнөөр шаналж буй олон арван хүнд амьдрал хайрлаж, сэтгэлийн дэм өгч байгаа тус байгууллагын хамт олонд өвчтөнүүд болон эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд ам сайтай байдаг юм билээ. “Ариун ус-Эмийн хаан” уриатай эвсэг, тусч энэ хамт олны бүтээж байгаа шидэт ус чухамдаа л эрдэнэт хүмүүний биеийг эмнэн анагаах, эрчмийг дэмжих ачлалт ус билээ.