2015.01.10

Г.Шийлэгдамба: Эмийн импортонд тавих хяналт сулраагүй

Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм шууд ор ирнэ гэлээ. Үүний аюулгүйн баталгааг яаж хангах вэ ?

Олон улсын эмийн чанарыг хангадаг өндөр зэрэглэлийн байгууллагууд маш олон бий. Эдгээр байгууллагуудын чанарын стандартыг хангасан эм өнөөдөр хэрэглэгдэж байгаа.

Ингэж дэлхийд шалгагдчихсан эмийг манай улс дахин шинжлэх шаардлагагүй юм. Тиймээс тухайн олон улсад зөвшөөрөгдсөн эмийг л оруулж ирж байх ёстой.

-Мэдээж ганцхан Элэгний С вирус биш олон төрлийн өвчинд хэрэглэдэг сайн чанарын эм гадаадад бий. Таныг ажил авахаас өмнө эдгээр эмийг оруулж ирэхэд ямар асуудал үүсдэг байсан бэ ?

Дэлхийн шаардлагыг хангасан эмүүдийг богино хугацаанд Монгол улсад оруулдаг байсан зохицуулалт өмнө нь үүсч байсан журманд шинээр нэмэгдэж орж байгаа юм. Түүнээс биш энэ эмүүдийн асуудал байна, дээр нь түргэвчилсэн хэлбэрээр болон энгийн байдлаар бүртгэдэг эмүүд гэх олон хэлбэрүүд бий.

Эм бол үндэсний аюулгүй байдлын асуудал учраас эмийн хяналт нь хэвээр хадгалагдаж тодорхой шаардлага хангасан эмүүдийн хувьд өөрчлөлт нь нэмэгдэж хийгдэж байгаа юм.