Г.Шийлэгдамба: Элэгний С вирустэй 400 орчим иргэн бий
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа
-Засгийн газрын хуралдаанаар эмийн бүртгэлийн журманд өөрчлөлт оруулсан байгаа. Ямар өөрчлөлтүүд орсон бэ ?
Эмийн журманд орсон гол өөрчлөлт бол түргэвчилсэн, энгийн гэсэн хоёр хэлбэрээр Монгол улсад импортоор орж ирдэг эмийг бүртгэдэг байсан бол үүн дээр нэмээд шууд гэсэн хэлбэрийг оруулсан.
Шууд бүртгэлийн гол онцлог нь өндөр хөгжсөн улс орны эмнэлэгийн тусламжийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа, олон улсын стандартыг хангасан эмийн бүтээгдэхүүнийг улсдаа оруулж ирнэ.
-Шууд гэсэн бүртгэл орж ирсэн нь иргэдэд ямар давуу тал үүсэх бэ ?
Хамгийн гол нь Элэгний С вирустэй холбоотой бүтээгдэхүүнийг оруулж ирэх боломж нээгдэж байна. Мэргэжилтнүүдийн гаргасан тооцоонд Элэгний С вирустэй 400 орчим иргэд аль нэг түвшинд өвчилсөн гэж байна.
Тиймээс өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэдэг эмийг хууль дүрмийн дагуу оруулж ирснээр Элэгний С вирусын асуудлыг шийдэхэд томоохон түлхэц болно.