Нийслэлийн МАН баяраа тэмдэглэлээ
Монгол ардын нам
2015.04.09

Нийслэлийн МАН баяраа тэмдэглэлээ

Нийслэлд МАН үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ сард тохиож байна. Ойн хүрээнд намын гишүүд 26 хоногийн аяныг зохион байгуулж эхэлжээ.

Тэд өчигдөр Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд намын гишүүд, дэмжигчдийг хүлээн авч, ойн нээлтийн арга хэмжээг зохион байгуулав. Нээлтэд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, нийслэлийн МАН- ын дарга Ц.Сандуй, дэд дарга Д.Энхтөр, Л.Халтар, намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Баатарзориг, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нарын намын гишүүд хүрэлцэн ирэв.

Монголын анхны улс төрийн хүчнийг 1925 оны дөрөвдүгээр сарын 27-нд Богдын сангаас нэг гэр, хоёр авдартайгаар байгуулж байсан бол эдүгээ 50 мянган гишүүнтэй болж өргөжиж, намын хамгийн том бүтэцтэй байгууллага болж чадсан гэж намын хорооны дарга Ц.Сандуй арга хэмжээг нээж онцолсон юм. НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа намын гишүүдэд хандаж 2016 оны сонгуульд ялах ёстой сонгуулийн бэлтгэл ажилд орж байгааг сануулж байв.

Энэ үеэр намын үүрийн гишүүд зохиосон нэм хэвлэмэл, гар урла- лын бүтээлүүдээ худалдаалж байв. Намынхаа 90 жилийн түүхийн хагаст хамт явсан ахмад гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхсон юм. СБД-ийн 63 дугаар үүрийн гишүүн Т.Лувсанцэвээн “Намын гишүүн болоод 51 жил болж байна. Бидний үед маш их дайчин байлаа. Одоо жаахан дутагдалтай ажиллах тал харагдаж байгаа. Ялангуяа намын удирдлагуудын зүгээс тууштай, дайчин манлайлж ажиллаасай гэж хүсмээр байна” гэв.

Намдаа 30 жил зүтгэсэн БЗД-ийн 125 дугаар үүрийн гишүүн Д.Нямсүрэн “Дээр үед МАН-ын гишүүн болох нь, нэр төрийн хэрэг байлаа. том шалгуураар элсдэг,батлан даагчтайгаар нэг хоёр жил байж элсдэг байлаа. сүүлийн жил үүдэд олон намын систем гарч ирснээс хойш чөлөөт үзэл бодлоор элсдэг болсон. Гэхдээ манай намын түүхэн уламжлал, Монгол Улсад оруулсан хувь нэмэр, тусгаар тогтнолын төлөө бүтээсэн зүйл балрахгүй юм шүү” гэж байв.