МАХН залуусаар хүрээгээ тэллээ
МАХН-д гишүүнээр элсч, намын батлахаа гардаж авлаа.
2015.04.07

МАХН залуусаар хүрээгээ тэллээ

“Шинэ үеийн шинэ Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн арав гаруй залуус МАХН-д гишүүнээр элсч, намын батлахаа гардаж авлаа.

Тэдэнд МАХН-ын гишүүний батлахыг МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын Нарийн бичгийн дарга нар гардуулж, цаашдынх нь үйл хэрэгт амжилт хүсэв.

Энэ үеэр МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Г.Тэрбишдагва шинээр гишүүнээр элсч буй залууст хандан, “МАХН уламжлал шинэчлэлийн алтан хэлхээг хадгалж ирсэн тулхтай улс төрийн хүчин. Өдрөөс өдөрт манай нам ирээдүйн эзэд болсон залуусаар хүрээгээ тэлж байгаа нь бидний үзэл баримтлал, үйл хэрэг зөв байгаагийн илрэл. МАХН-д гишүүнээр элсэнэ гэдэг бол Монгол Улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх, залуус ирээдүйгээ өөрийнхөө гараар бүтээх тэр эхлэл юм” гэдийг хэлж байлаа.

“Шинэ үеийн шинэ Монгол” ТББ нь залуусын хөгжлийн тал дээр түлхэц болох, тэдэнд тал бүрийн боловсрол, боломжийг олгож дэмжин ажиллах зорилготой аж. Тус ТТБ-ын гишүүд МАХН-д элсч, улс төрийн сонголтоо ийнхүү хийснээр үйл ажиллагаандаа социал демократ үзэл баримтлалын ололттой, давуу талуудыг тусган ажиллана гэдгээ илэрхийлж байв.